Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл эхэллээ

газар_mMBbbpJ

Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлж өнгөрөгч наймдугаар сард болсон билээ. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлсэн. Тэгвэл эдгээр газрыг өмчлөхөөр сонгогдсон ч өдийг хүртэл баталгаажуулж аваагүй байсан иргэдийн бүртгэлийг хүчингүй болгож байгаа юм. Ингээд тус газруудад дахин цахимаар өмчлүүлэхээр болжээ. Тэгвэл дөрөвдүгээр ээлжийн нэмэлт бүртгэл өнөөдөр 11.00 цагт эхлэх гэж байна. Харин хэдэн иргэнд газар өмчлүүлэх, хэдий хугацаанд цахим бүртгэл явуулах эсэхийг өнөөдөр танилцуулна хэмээн нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ. Цахим бүртгэлд оролцох иргэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын WWW.UMCH.UB.GOV.MN сайтаар орж бүртгүүлнэ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …