Сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ

songuuli Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд автоматжуулах техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Сонгуулийн ерөнхий хороо хийж эхэлсэн байна.
Бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг хэрэгжүүлэх журам, заавруудыг шинэчлэн батлаад байгаа аж.
Түүнчлэн сонгуулийн программ хангамж болон саналын хуудасны загвар боловсруулах, хэвлэлтэд хяналт тавих, санал хураалтын үр дүнг дамжуулах, серверийг бэлтгэх, техникийн үйлчилгээ хийх ажлууд хийгдэж эхэлжээ.
Мөн санал тоолох төхөөрөмжийн өмнөх мэдээллийг цэвэрлэх, цэнэгийг шалгах, тестийн саналын хуудас уншуулах, уншигчийн толгойг цэвэрлэх гэх зэрэг ажлыг хийж программ суулгах гэнэ. Түүнчэн төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүднээс хуудас уншуулах, туршилт хийгдэх юм  байна.

Т.Түвшин

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …