Монгол Улсын хүнсний аюулгүй байдал хүнд нөхцөлд байгааг гаднынхан ойлгов

olloo_mn_1402967574_312e693635ed9f52big

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал хүнд нөхцлөөс гамшгийн хэмжээ рүү уруудаж байгааг дотно, гаднын судлаачид судалж тогтоожээ. Тиймдээ ч Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад хүнсний аюулгүй байдлаа сайжруул хэмээн 15 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Тэдний судалгаагаар Монгол Улс Төв Азидаа хүнсний аюулгүй байдлаараа хамгийн аюултай орон болсон аж. Азийн Хөгжлийн Банк Монгол Улсыг хүнсний аюулгүй байдлаа сайжруулаад зогсохгүй ургамал, амьтны эрүүл мэндийн сайжруулах, хөдөө аж ахуйгаа нэмэгдүүлэх цаашлаад хөрш орнууд руугаа хүнсний бүтээгдэхүүн экспортло хэмээн дээрх зээлийг олгож байгаа бөгөөд 52 сая малтай манай орны хувьд олон улсад бараг устсан гэгддэг бруцеллёк, шүлхий, боом зэрэг малын олон өвчний тархалт өндөр юм. Үүний улмаас манайхаас мах, сүү, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох орон бараг байдаггүй бөгөөд өндөр хяналт, нарийн шинжилгээн дор импортлон авдаг байна. Тиймээс гадагш гаргах хүнсний бүтээгдэхүүнийхээ экспортын үнийг хямдруулахаас өөр аргагүй байдаг аж. Нөгөө талаас Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүн олон улсын стандартад хүрдэггүй аж. Учир нь, хөдөө аж ахуй, мал аж ахуйн эрүүл мэндийн арчилгаанд хоцрогдсон арга, технологи хэрэглэж, орчин үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй байгаагаас олон улсад гологджээ.

Э.Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …