Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлт яагаад цуцлагдах болов

542e9f4920d0faf56dbb093437e23d1eoriginal

Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн жилээс  Монгол Улсад 42 орны иргэд 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчих эрх эдэлж буй. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд батлагдсан уг шийдвэр энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох юм.Учир нь 2016 онд Монгол Улсад АСЕМ-ын /ASEM—Asia-Europe Meeting/ Дээд хэмжээний уулзалт болно. 53 орны өндөр түвшний төлөөлөгч оролцох энэхүү хурлын аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлын нэг хэсэг нь энэ юм. Жагсаалтад Австри, Андорра, Аргентин, Багамын арлууд, Бельги, Болгар, Бразил, Грек, Гренада, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Ирланд, Кипр, Коста-Рика, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальт, Монако, Нидерланд, Норвег, Панам, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар, Эстони зэрэг 42 улс багтсан байдаг.

Б.ГЭРЭЛ

эх сурвалж:medee.mn

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …