Нойр булчирхайг номхруулсан минь

sharsonsawww88sd45as4d5ad4aa4a4a4a4a4ainTALBAR

Шарсан, хуурсан, халуун ногоотой хоолонд дуртай, чихэр, нарийн боовонд дуртай байснаас болж нойр булчирхайн хүнд өрөвсөлтэй болов. Ийм өвчин тусаж байсан хүмүүс ямар тамтай өвддөгийг нь мэдэж байгаа байх. Анальгин, баралгин, но-шпа тус болохгүй. “Түргэний” машинаар эмчид хүргэгдлээ. 3 хоног хэвтрийн дэглэм барьж, хоол сойж, тусал залгуулсан. 4 дэх өдрөөс шингэн зутан шөл, бөөнгүй шингэн кааш, кисель, сухарь /хатсан талх/ бага багаар идэж эхлэхийг зөвшөөрсөн. Нойр булчирхайн ажиллагаа удаанаар сэргэж эхлэв. Эмнэлэнгээс гараад дуртай хоолнуудаасаа татгалзаж, хоолны хатуу дэглэм баримталдаг болсон. Цагаан талх, өөх багатай чанасан тос, чанамал хиам, өндөгний цагаанаар хийсэн омлет, тослог багатай аарц, ээдэм тараг хоормог төрөл бүрийн кааш, бага зэргийн ургамлын тос хольмон ногоо чанасан шөл, чанасан загас, чанасан лууван, хүрэн манжин. Өвчин намдаасаны дараа нойр булчирхайн ажиллагааг бэхжүүлж, нөхөн сэргээх үйлчилгээтэй ургамлын хольцууд уусан. 2 хоолны халбага багваахай цэцгийн жижиглэсэн үндсэн дээр 0,5 буцалсан халуун ус хийж, усан банн дээр 10 минут жигнээд, гал дээрээс авч 20  минут идээшүүлнэ. Тэгээд энэ хандаа 3 хувааж юм идэхээс 30 минутын өмнө өдрийн гурваар ууна. Алтан самнай гэж тасалгааны цэцэгс тайрч авсан 3 навчийг бараа өнгийн цаасанд боож, хөргөгчинд 7 хонуулна. Дараагаар нь сайтар угаагаад, үхэжсэн хэсгүүдийг тайрч хаяаад дээр нь 0,7 л буцалсан халуун ус хийж зөөлөн гал дээр 15 минут буцалгана. Энэ хандаа халуун саванд хийж, дахин 8 цаг идээшүүлж байлгана. Хандыг бүлээн чигээр нь ууна. Эхлээд 20 мг-аар уудаг болсон. Өдөрт 3 удаа юм идэхээс хагас цагийн өмнө хэрэглэдэг. Иймэрхүү эмчилгээ хийсний үр дүнд өвчин завсарлаад 6 жил болж байна. Энэ хооронд сэдрээгүй. Нойр булчирхайгаа хэт ачааллахгүйн тулд өдөрт 5-6 удаа бага багаар иддэг. Бие дээрдээд ирэхээр нь хэрэглэдэг хүнснийхээ нэр төрийг арай өргөжүүлсэн. Одоо хивэгтэй тарх, болгож боловсруулаагүүй жимс, ногоо идэж байгаа. Тэгэхдээ юу зохиож байна, юу зохихгүй байна гэдгийг тогтоохын тулд биеэ байнга чагнадаг. Би тавгүйрхээд ирвэл дээр дурьдсан эмийн ферментүүдээс аль нэгээс нь 5-7 өдөр ууж, аль нэг ургамлаар эмчилгээ давтан хийдэг.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …