GrandExpo-2015 наадмын санал асуулга эцсийн шатандаа үргэлжилж байна МММ-ийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй GrandExpo-2015 наадмын санал асуулгад хэрэглэгчид өмнөх жилүүдийнхээс идэвхитэй оролцож байна. Энэ нь тус төслийн цар хүрээ тэлж, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн таашаалд илүүтэй нийцэж эхэлсний илрэл биз ээ. Шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээ уриатай GrandExpo2015-д бизнес эрхлэгчид тус тусын салбарт гаргасан оновчтой шийдлүүдээрээ өрсөлдөх аж. Төсөлд хэрэглэгчид, экспертүүдийн саналаар манлайлж буй үндэсний компаниудын сурталчилгааг мэдээллийн анхны сошиал сайт Breakingnews.mn, Zone.mn сайтаар жилийн турш үнэ төлбөргүй нийтэлж, олон нийтэд түгээх юм байна. GrandExpo-2015 наадмын эхний шатны санал асуулга өндөрлөж, номинаци тус бүрт 10 компани тунаж үлдлээ. Эцсийн шалгаруулалтанд хэрэглэгчдээс хамгийн олон санал авсан 5 компанийг шигшиж, жилийн сурталчилгааны кампанит ажилд хамруулах юм. Хямралын цаг үед үндэсний компаниудыг ийнхүү нэгтгэж, сурталчилгаанд хамруулах нь GrandExpo-2015 төслийн бусдаас ялгагдах давуу тал билээ. Санал асуулгын талаар мэдээлэл авахыг хүсвэл 88097557,99199080 утсанд хандана уу.