Дундговийн дарга нар бага насны охидыг оролдох болжээ

noyod

Саяхан Төв аймгийн дарга нарзалуухан ажилтан бүсгүйгээ онц хэрцгий аргаар хүчирхийлж, зодсон хэрэг гарч олныг цочирдуулсан. Тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэхээр хэлэлцэж буй ч оногдуулж буй хариуцлага нь багадаад, бусдад сургамж болохгүй байгаа бололтой. Учир нь өмнө нь ч иймэрүү хэрэг гарч байсан, хойшид ч гарах магадлал өндөр байна. Хойшид гэсний учир Дундговь аймгийн дарга нар бага насны, насанд хүрээгүй охидыг өдөж хоргоогоод болохоо байсан бололтой ийм нэгэн пост “фэйсбүүк”-т оруулжээ. Бүр аргаа барсан нэгэн нь дарга нарыг энэ үйлдлээ зосгоохгүй бол баримтжуулсан гэрэл зургууд оруулна шүү хэмээн сэрэмжлүүлжээ. Ямартай ч, нийслэлээс төрийн албанд тэнцэхгүй иймэрхүү гаж донтон хурган дарга нартаа хатуухан сануулга өгөх цаг нь болжээ. Эс бөгөөс Дундговь, цаашлаад улс даяар гутамшиг болсон хэрэг гарахад ойрхон байгаа бололтой дог.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …