Төрийн өмчит “Мон Атом” ХХК-ийн Стратеги, Хөгжлийн газрын дарга Э.Галбадрал Хятадын компаниас хоёр тэрбум төгрөг залилж авсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан. Гэтэл энэхүү мэдээлэл ташаа байсныг холбогдох байгууллагууд болон Э.Галбадралд хоёр тэрбум төгрөгөө алдсан гэх Хятадын компани нотолж байгаа аж. Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэдэг олон улс хоорондын тээврийн “Дэвжих гүүр” ХХК-д Хятадын “Фүн Вий” компани хөрөнгө оруулалт хийж, 2011 оноос хамтарч ажиллаж эхэлжээ.
Тус компанийн Монгол талын хувь нийлүүлэгч нь Э.Галбадрал бөгөөд тус компанийг луйвардах биш харин ч хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллаж байгаад “Фүн Вий” компанийн удирдлагууд талархалтай байдаг аж. Хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл цацагдсантай холбоотойгоор “Фүн Вий” компанийн ерөнхий захирал нь өөрийн биеэр Монголд ирж мэдэгдэл хийхээр болсон байна. Э.Галбадрал нь Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооны тэргүүн, Төрийн өмчит “Мон Атом” ХХК-ийн Стратеги, Хөгжлийн газрын даргаар ажилладаг АН-ын залуу боловсон хүчний нэг юм байна. Тэрээр өөрийнх нь талаар ташаа мэдээлэл цацагдсантай холбоотойгоор хуулийн байгууллагад ханджээ.
Ugluu.mn