Энэ сарын эхээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэртээ агсам тавьсан Х гэх эрийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулжээ. Иргэн Х эрүүлжүүлэх байрны камерын өрөөнд саатуулагдаад байхдаа тамхи татаж, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг асуудал үүсгэсэн байна.
Харин энэ үеэр эрүүлжүүлэх байрны цагдаа хүний биед маш хортой нулимс асгаруулагч /дотроо олон янз байдаг бөгөөд хоолой боодог давхар үйлчилгээтэй ч байдаг/буюу газ ашигласан аж. Тэгвэл долоо хоногийн дараа иргэн Х нэг нүд нь юм харахгүй байна хэмээн гомдол гаргажээ.
Энэ дагуу ЦЕГ-ын Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тухайн албан хаагчийн үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм байна.
Э.Төгс
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

