2099 иргэн найман хувийн зээлд хамрагджээ

mongolbank  Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн зээл олгож эхэлснээр 23 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Монголбанкнаас мэдээлснээр энэ хугацаанд өмнө олгосон ипотекийн зээлээс 776.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13021 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 368.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 192.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 2099 иргэнд 105.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …