Хөвсгөл аймагт “Манлай малчин” төслийг хэрэгжүүлж байна

Уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаат эрүүл мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Л.Мөнхбаатар “Манлай малчин” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.

caf2b8f9ee8054a9e18be05fd8f2c39doriginal
“Манлай малчин” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн сум бүрт очин Улс, аймаг, сумын манлай малчдыг “Манлай малчин” цол тэмдгээр батламжлан Манлай малчны малгайг гардуулж байгаа юм. Монголчууд эртнээс нааш малгайг “Мандах төрийн малгай” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн. Тиймдээ ч бөх, хурдан морь уяач, сур харваачид өөрсдийн гэсэн тусгай малгайтай байдгийн адил манлай малчид маань ч мөн өөрсдийн гэсэн онцлогтой малгайтай болох нь зүйн хэрэг билээ.

df81e32aa5f9d5eb02518a9fef648cf3original

Манлай малчин төслийн эхэн болж Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Хатгал, Алаг-Эрдэнэ сумдын 300 гаруй малчин “Манлай малчин”-ны болзол ханган малгай, батламж тэмдэгээ гардан аваад байна. Манлай малчид төдийгүй орон нутгийн иргэд ч малчдын хөдөлмөрийг ийнхүү өндрөөр үнэлэж байгаад ихэд талархалтай хандаж байна. Үүний илрэл болгон Манлай малчид “Хөвсгөл хөгжил сан”, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Малчин телевизтэй хамтран аймгийнхаа “Хил хамгаалах байгууллагуудыг уналагын мориор хангах” сайн үйлсийн аянг хэрэгжүүлэхээр болжээ. Аяны хүрээнд Манлай малчин болсон малчин тус бүр нэг нэг агт морийг аймгийн Хил хамгаалах газарт бэлэглэх аж. Хөвсгөл аймаг нь хилийн бүс нутаг бөгөөд хилийн аюулгүй байдлыг хангах, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор энэхүү сайн үйлсийн аянг хэрэгжүүлж байгаа юм.

“Манлай малчин” төсөл 11-р сарын 15-ны өдөр Цэцэрлэг сумаас гараагаа эхлэн Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Хатгал болон Алаг-Эрдэнэ сумдад амжилттай хэрэгжээд байна.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …