НИМБЭГ, ӨНДӨГ, ГҮНЖИДИЙН ҮР

Өнгөрсөн жил би хөлөө хугалсан юм. Хүнд бэртэл байсан. Мэс заслын дараа эмч нар олигтой зөвлөгөө өгөөгүй, ердөө цус шингэлэх хэдэн эм ч бичиж өгсөн. Ардын эмчилгээний олон хэвлэл уншсан боловч ясны хугарал, бэртлийн тухайих бага материал гардаг юм билээ. 10 нимгэнийг хальстай нь хамт махны машинаар машиндана. Шилэнд 10 ширхэг цагаан хальстай угааж цэвэрлэсэн өндөг хийн, дээрээс нь нөгөө нимбэгээ хийгээд хөрөгчинд тавив. Нимбэгний хүчил өндөгний гаднах хальсыг уусгаж, доторх нимгэн хальс л үлдэхэд өндгийг ялгаж хаяна. Үүн дээрээ 1 стакан зөгийн бал, 1 стакан коньяк нэмнэ. Сайтар хольсны дараа юм идэхийн өмнө өдөрт 3 удаа 1 хоолны халбагаар хэрэглэж айсан. Эмийн санд зардаг тормуг \окопник\ гэж эмийн ургамлын спиртийн хандыг 1:2 харьцаагаар усаар шингэлж хугарсан газраа арчиж, жингийн цаасанд шингээн  боолт хийж байсан.

Зөрөг цэцгийн боргоцойг кофе бутлагчаар нунтаглаж, гахайн өөхөн тостой холиод мөн түрхэж хэрэглэж байсан.

Эмийн сангаас гүнжидийн тос, улаанбуудайн соёолжны тус худалдаж аваад өдөрт тус бүр 1 цайны халбагаар уудаг байв. Гүнжидийн үр ч их сайн нөлөөтэй. Үрийг кофе бутлагчаар нунтаглаад кааш юм уу ээдмэнд 1 цайных халбагыг хольж иддэг. Студень, яс махны цэлцэгнүүр, ээдэм сайн идэж бай. Тэгэхдээ ямар нэг исгэлэн юмтай хольж идэх хэрэгтэй, тэгвэл кальци нь биед илүү шингэнэ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …