Монгол Улс Антарктид /Өмнөд туйл/-т судалгааны станц барих гэнэ. Болгар дахь Монголын Элчин сайд, Антарктид судлаач Л.Дүгэржав “Монгол Улс Антарктидад өөрийн судалгааны станцыг байгуулж, бие даасан судалгаа явуулна” хэмээн ярьсныг гаднын хэвлэлүүд мэдээлжээ. Монгол Улсад Антарктидийн судалгааны хүрээлэн 2011 онд байгуулагдсан бөгөөд энэ оны зургадугаар сард Антарктидын олон улсын гэрээнд нэгджээ. Уг гэрээнд нэгдсэн орон Антарктидад өөрийн судалгааны баазыг байгуулах эрхтэй болдог бөгөөд ийм судалгааны бааз байгуулсан тохиолдолд тухайн орны хувьд хүссэн үедээ тэнд судалгаа явуулах болон очих боломж бүрддэг юм. Ямартай ч, Л.Дүгэржавын хэлснээр, Монгол Улс Антарктидад таван судалгааны станц барих хэрэгтэй аж. Сонирхуулахад, Монгол Улсаас анх Н.Цэрэндэлэг хэмээх хүн ЗХУ-ын тулйны судалгааны шинжилгээний ангид нэгдэж 1972 онд Өмнөд туйлд очиж байжээ. Харин 1982-2007 онд Монгол Улс Өмнөд туйл руу цөөнгүй судлаачид илгээж байсан бол 2008-2013 онд Л.Дүгэржав Монгол Улсыг төлөөлж Өмнөд туйлд нийтдээ таван удаа зочилж, судалгаа хийгээд иржээ.
Э.Төгс