Мэдлэгийн эдийн засгийг бүтээхэд чиглэсэн боловсролын чанарын шинэчлэл өрнөж буй энэ үед АНУ-ын ФранклинКови компанийн дэд ерөнхийлөгч, зохиолч Шони Ковигийн “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” ном Монгол хэлээр зохиогчийн албан ёсны эрхтэйгээр орчуулагдан хэвлэгдэж 10 сард нээлтэй хийсэн юм. АНУ-ын нөлөө бүхий 25 эрхэмийн нэгээр шалгарсан багш зөвлөх Стефен Р.Ковигийн 40 сая хувь борлогдсон дэлхийн алдартай “Үр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” номон дээр тулгуурлан бичигдсэн тус номыг амжилтанд тэмүүлэгч Монголын мянга мянган оюутан залуусдаа зориулан Азийн орнуудаас хамгийн түрүүнд эх хэлнээ орчуулан нэвтрүүлээд байгаа ажээ. Энэхүү үнэ цэнэтэй номыг Франклин Кови Монгол” байгууллагын тэргүүн Б.Сайнбаяр, МЗХ-ын дэд ерөнхийлөгч Х.Батсайхан нар оюутан залууст албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэхэд томоохон хувь нэмэр оруулж эрхлэн гаргаж байгаа юм. Оюутан болох нь амьдралын хамгийн том сорилтуудын нэг бөгөөд шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ сэтгэлгээ гээд бие даасан амьдралаа эхлүүлж буй хэн ч болов шинэ зүйлд дасан шаардлага гардаг. Энэ бүхэнд тусалж амжилттай суралцах арга ухаан, дадал чадварыг эзэмшихэд туслах ном бол “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” ажээ.
Боловсролын салбар бүхэлдээ шинэчлэгдэж уг өөрчлөлт шинэчлэлтэнд дасан зохицож суралцах арга барил мэдлэгийг олж авахад энэхүү номыг ашиглах хэрэгтэйг Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр онцоллоо. Ийнхүү их дээд сургуулиуд ч дээрхи дадал хөтөлбөрийг хэрэгжүүлэн дэмжихээ мэдэгдлээ. Одоогоор 10 гаруй их дээд сургуулиуд тус хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Монголд ганцхан мэргэжлийн архивч нарыг бэлтгэдэг Тэнгэр дээд сургууль нэгдлээ.
Өнөөдөр Тэнгэр дээд сургууль дээр Б.Сайнбаяр, Х.Батсайхан нар оюутан залууст номоо танилцуулж лекц уншлаа. Энэ үеэр монгол хэлнээ санаачлан эрхлэн гаргаж байгаа төлөөлөгч нартай ярилцлаа.
МОХ-ын хүндэт ерөнхийлөгч, МЗХ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батсайхан
Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал /оюутны амжилтын сурах бичиг/ эх хэлнээ амжилттай хэвлүүлээд байна. Их дээд сургуулийн хичээлээс гадуур олж авах олон төрлийн чадвар, дададлыг эзэмшихэд энэхүү ном оюутаны дотны тусгагч чухал хөтөч байх юм. Их дээд сургуулиудад тус номыг танилцуулж хөтөлбөр болгон хэрэгжүүлж хэвшүүлэхээр албан бус сургалтаар ашиглаж мөрдөх үйл ажиллагаа, цуврал лекц үргэлжилж байна. Энэ нь оюутнуудад амжилтанд түүчээлэх гол хэрэгсэл болох юм. Зохиолч өөрийн бүтээлээ их сургуульд амжилт гаргах томьёо гэж тодорхойлсон нь дээрх санааг бататгаж байгаа юм. Энэхүү номын үндсэн санаа нь боловсролын салбарын бодлого болох суралцагчдад мэдлэг түгээхээс гадна дадал, чадвар эзэмшүүлэх өөрчлөлт шинэчлэл рүү чиглэж буйтай нийцэж байгаа. Залуусдаа уг номын ертөнцөөр аялан 7 дадлыг хэвшүүлж өндөр бүтээмжтэй оюутан болж чадна гэдэгт итгэж байна.
Тэнгэр дээд сургуулийн түүх архивын багш О.Галбадрах
Манай сургууль 1997 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 22 дэхь хичээлийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа, 10 гаруй мэргэжилээр 500 гаруй оюутан суралцаж байна. Монголдоо ганцхан мэргэжлийн архивч нарыг бэлтгэж байна. Манай сургууль “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ төлөвлөгөөний дагуу уг номыг эрхлэн гаргаж байгаа төлөөөгч нарыг урьж оюутнууддаа хэрэгтэй мэдээлэл сонсгож цаашид хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Үр бүтээлтэй, үр бүтээмжтэй оюутан бэлтгэн гаргахад хэрэгтэй арга зам гарц гэж бид бодож байгаа юм.
Г.Ичинхорлоо