Нулимсны хүүдийн архаг үрэвсэл буюу Дакриоцистит

download Нулимсны замд ямар нэг шалтгаанаар саад үүсэж хоёрдогчоор халдвар орж нулимсны хүүдий үрэвсэх

Шалтгаан

–       Ихэвчлэн хамар нулимсны сувгийн бөглөрөл

–       Нулимсны хүүдийн цүлхэн

–       Хамар дайврын мэс засал

–       Гэмтэл

–       Нулимсны хүүдийн хавдар

–       Бактерийн гаралтай. Үүнд стафилококк, стрептококк

Явцаар нь

–       Хурц

–       Архаг

Хэлбэрээр нь

–       Төрөлхийн

      Анхдагч – нулимсны уутны

      – Ялтас

      – Ясны

      – Холимог

Хоёрдогч – Гэмтлийн

– Хамар дайвар хөндийн өвчний

– Орчны өвчний

– Холимог

Эмнэл зүйн шинжүүд

–       Нулимс гоожно

–       Нуух гарна

Нулимсны хүүдий дээр дарах үед нулимсны цэгээс салсархаг эсвэл идээрхэг ялгадас гарч болно

Доод зовхины хамар талын хэсгээс ухархай орчмын хэсэгрүү тарсан улайлт, хавдар, хатуурал

Халуурна.

Зовхины дунд холбоосны доод талд нүх үүснэ

Уйланхай болон мукоцел үүсэх

Нулимсны хүүдийн буглаа

Ухархайн болон нүүрний зөөлөн эдийг хамарсан үрэвсэл

Мэс заслын өмнө

1. Нулимсны хүүдийн архаг үрэвсэлийн мэс заслын үед болон мэс заслын дараа /хүндрэл өгч болох / цус бүлэгнэлтийн эмгэг, цус шингэлэх эм удаан хугацаагаар уусан болон чихрийн шижин, цусны даралт ихссэн өвчин, зүрх судасны хүнд өвчнүүд, багтраа, халдварт өвчин гэх мэт өвчнүүдийг эмнэлэгт хэвтэхийн өмнө амбултариор эмчлүүлж зохих мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсан байх.

2. Усанд орж толгой угаасан байх.

3. Хөдөлгөөнд саад болохооргүй хөвөн давуун материалаар хийсэн задгай энгэртэй товчтой цамц өмсөх.

4. Хальтардаггүй үдээсгүй углаж өмсдөг тавчик углааш өмсөх.

5. Өвчлөлд тохирсон хоол идэхээс гадна орой 5-8 цагт эргэлт авна.

6. Мэс заслын өмнө эмчтэй мэс заслын холбогдолтой асуудлыг асууж ярилцаж өвчний түүхэн дэх мэс заслын хуудсанд гарын үсэг зурсан байх.

7. Мэс засалд орохын өмнө өвчтөн өөрөө аль болох тайван байх, сайн амарч унтсан байх.

8. Мэс заслын өмнөх орой хөнгөн хоол идэх.

9. Ерөнхий унтуулагатай мэс засалд орох тохиолдолд урд орой 20 цагаас хойш хоол сойх.

10. Мэс засалд орох өдөр нүүрэндээ оо энгэсэг тавих, нүд будах, уруул будахыг хориглоно.

11. Хиймэл шүдтэй бол шүдээ авах, үнэт зүйлс ээмэг бөгж, гар утас зэргийг ар гэрийхэндээ өгнө. /хагалгаанд орохдоо гар утсаа авч орохыг хориглоно/

12. Мэс хийлгэх нүдэнд халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй антибиотикийн дусаалгыг 1 дуслаар өдөрт 4 удаа дусаана.

13. Мэс заслын өмнө үрэвслийн эсрэг антибиотикийг уух болон тариагаар мөн даралт бууруулах эм, тогтмол уух шаардлагатай архаг хууч өвчиний эмүүдийг эмчийн заавраар хэрэглэнэ.

Мэс заслын дараа

1. Мэс заслын дараа 1-2 цаг хэвтрийн дэглэм сахиж, дараа нь хөнгөн хооллоно.

2. Мэс заслын үед хийсэн хамрын чихээсийг эмчийн зөвшөөрөлгүй авахгүй.

3. Архи тамхи пиво халуун ногоо хэрэглэхгүй.

4. Мэс заслын дараа нүдний боолтыг хэзээ авахыг эмч хэлэх ба зааврын дагуу дусаалга дусаана. Дусаалгын үзүүрийг сормуус болон бусад зүйлд хүргэж бохирдуулахгүй байх ёстой.

5. Эмнэлгээс гарсны дараа ирж үзүүлэх хугацааг эмчлэгч эмч тогтоох шаардлагатай. Нүдний дусаалгын тоог тохируулж өгөх ба ирж үзүүлэх хугацаандаа заавал ирж үзүүлэх ба дусаалгыг зааврын дагуу дусаах мэс заслын дараах хүндрэлээс сэргийлэх маш чухал ач холбогдолтой.

6. Мэс заслын шарх эдгэртэл эмчийн зааврын дагуу шарханд тос түрхэж цэвэрлэх, заасан хугацаанд оёдол авахуулах.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …