Монгол руу хар тамхи оруулах гэж байжээ

5ee7a220e368c0bcbig

Монголоор хилээр хар тамхи давуулах гэж байсан Оросын нэгэн иргэнийг Буриадын гаалийн албаныхан илрүүлжээ. Тэрбээр Монгол руу аяллын визээр “КАМАЗ” машинтай нэвтрэх гэж байхдаа автомашиныхаа кабинд 2081 гр мансууруулах бодис нуусан байсан аж. Оросын хуулиар биедээ 2 гр-аас илүү хэмжээтэй мансууруулах бодис авч явбал эрүүгийн хэрэг үүсгэдэг бөгөөд одоогоор Монгол руу хар тамхины нэвтрүүлэх гэсэн уг этгээдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

Э.Төгс

Ugluu-logo9

 

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …