Жил бүрийн цагаан сарын баяраар үүрэн холбооны операторууд бэлэглэдэг нэгжийн картууд худалдаанд гаргадаг. Иргэд бэлгэнд авсан нэгжээ тэр дор нь хийх нь ч бий. Хадгалж байгаад дараа нь хийх нь ч бий. Тэгвэл нэгэн иргэд цагаан сараар бэлгэнд авсан нэгжийн картыг утсандаа хийх гэтэл хугацаа нь дууссан гэсэн хариултыг өгчээ. Гэтэл картын ард хүчинтэй хугацаа нь 2015 оны 12 сарын 31-нд дуусна хэмээн бичигдсэн байх аж. Тиймээс л гайхсан иргэн 2222 лавлах руу залгаж тодруултал “хугацаа нь дууссан байна” гэхээс өөр хариулт өгөөгүй байна.
Бэлэглэдэг нэгжийн картыг иргэд мөнгөөр худалдаж авдаг. Гэвч ашиглаж амжаагүй байхад хугацаа нь дуусчихдаг. Гэхдээ яг үнэндээ хүчинтэй хугацаа нь дуусах болоогүй байхад шүү дээ. Үүнийг үнэхээр “боловсон хулгай” гэхгүй өөр юу ч гэх вэ дээ.
эх сурвалж: shuurhai.mn