Хотод орж ирсэн сүрэг амьтдын талаар иргэд

85195

2010 оны үед Өвөрбайгалын хязгаарын нутаг дэвсгэрийн дагуух  Монгол-Орос хилийн зургаа орчим км газрын хаалтыг эвдэж Монголын 40 мянган зээр нутгаасаан дүрвэж байсан цаг саяхан. Дэлхийд болон Монгол оронд тархац нутаг нь хамгийн олон тоогоор сүрэглэн амьдардаг зэрлэг салаа туурайтан энэ амьтан өнөө өглөө үүрээр 22-ын товчоо орчимд сүргээрээ орж ирсэн байна. Барагцаалбал нэг толгой орчим зээрийн сүрэг нутаг сэлбэж яваа бололтой гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Дашрамд дурдахад, ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг  ХХДХ-г 2-4 дахин өсгөж торгох гэж Ан агнуурын тухай хуульд заасан байна. Харин иргэд “…Цагаан зээр цас бага унасан, өвөл өнөтэй болох газарт орж ирдэг учир Зүүн аймагуудаар өвөлжит хүндрэх нь гэсэн иргэдийн таамаг байна”. Мөн “…Дорнодод монголын цагаан зээр нутаглах газаргүй болоод ирж дээ. Мэнэнгийн уудам тал дорнодын хязгаарт газрын тос олдворлохоор үй түмэн хятадууд ирж суурьшснаас болж цагаан зээр арга буюу амь зуухын тулд ийнхүү нутаг хайж явна.  “…Айхтар зуд болохын шинж ” гэх мэтээр үзэж байна.

 Б.ГЭРЭЛ

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …