Хотын захын дүүргүүдэд хүнсний ногоо хямд үнээр борлуулна

85368

Эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулах үүднээс “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат “Хямралын эсрэг-Дэм дэмэндээ” нэртэй аян өрнүүлж байна. Аяны хүрээнд эхний хийгдэх ажил бол өнөөдрөөс эхлэн нийслэл хотын захын дүүргүүдэд өөрийн компанийн тарьсан хүнсний ногоог кг тутмыг 550 төгрөгөөр борлуулахаар болсон байна. Өнөөдрөөс СХД-ийн нэгдүгээр хорооны иргэд Гацуурт ХХК-ийн төмсийг дүүргийн худалдааны төвөөсөө 550 төгрөгөөр худалдан авах боломжтой. Цаашид бусад дүүргүүдэд мөн үнээр борлуулна. Ингэхдээ дамжуулан борлуулагчид буюу ченжүүдийн гараас худалдаа хийх биш хөдөө орон нутгийн иргэд, дэлгүүр, үйлчилгээний газрууд “Гацуурт” ХХК-ийн борлуулалтын хэлтэстэй холбогдон тогтвортой үнээр гэрээ хийж урт хугацаагаар хамтран ажиллах аж. Түүний эхлүүлж буй энэ аян ирэх хаврыг хүртэл нийслэлийн хүнсний ногооны үнийг хөөрөгдөхгүй байх зорилготой юм байна.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …