Эрүүгийн эрх зүйн сургалт Улаанбаатар хотод үргэлжилж байна

1449037424_1Эрүүгийн хэргийн шүүгчдэд зориулсан Эрүүгийн эрх зүйн сургалтын Улаанбаатар хотод зохион байгуулагдах эхний ээлжийн сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж “Энэхүү сургалт нь албан тушаалын гэмт хэрэг, кибер гэмт хэрэг тэдгээрийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, шүүхэд шинжээчийн дүгнэлтийг үнэлэх, шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгох, хууль хэрэглээний чадвараа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэж хэлэв.

Мөн эрүүгийн шүүх хуралдааныг удирдах, мэтгэлцэх зарчмыг хангахад шүүх, шүүгчийн анхаарах асуудлаар онол, практикийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд сургалтын зорилго чиглэж байгааг онцоллоо.

Сургалтад Улаанбаатар хот дахь Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн нийт 35 шүүгч оролцож байна.

Сургалтыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цэлмэг, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сосорбарам нар удирдан явуулж байна.

Сургалт энэ сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …