Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалжээ

21-300x201Завхан аймгийн прокурорын газраас “Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн бодлого”-ыг 2015 оны эхний 10 сарын байдлаар судалжээ. 2015 онд үйлдэгдсэн болон шүүхээр хянан хэлэлцэгдсэн нийт 8 хэрэгт 9 хүүхдийг холбогдуулан шалгасан ба тэдгээрийн 2 буюу 22.2 хувь нь 14-16 насны, 7 буюу 77.8 хувь нь 16-18 насны хүүхдүүд бөгөөд 5 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 1 нь оюутан, 3 нь сургуулиас завсардсан хүүхдүүд байжээ.

Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 69.2 хувь буюу 9 хэргээр, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн тоо 73.7 хувь буюу 14 хэргээр тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Насанд хүрээгүй хүүхдүүдээс гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг судлахад эцэг, эх, асран хамгаалагч болон сургуулийн захиргаа, анги удирдсан багш нараас тавих хараа хяналт сулаас болж хүүхдүүд найз нөхөдтэйгээ нийлж согтууруулах ундаа хэрэглэх, олуулаа нийлж гадуур тэнэх, компьютер тоглоом тоглох зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд хулгай хийх, хүн зодох байдлаар тохиолдлын шинж чанартай гэмт хэргүүдэд холбогдсон байна.

Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 7 хүүхдэд холбогдох 6 хэргийг хянан хэлэлцээд хүүхдийг шийтгэн цээрлүүлэхийг урьтал болгох бус харин сургалт хүмүүжлийн болон нийгэмшүүлэх арга хэмжээг нэн тэргүүнд тавьж тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг  хэрэглэжээ. Энэхүү судалгааныхаа  дүнг аймгийн прокурорын газрын прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцсэн байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …