Ирэх онд хотын төвийг Зайсантай агаараар холбоно

-“Улаанбаатарын кабелийн зам Агаар 360” / Ulaanbaatarskaya cableway AIR 360/ төсөл ирэх хавраас эхэлнэ-

1449109463_metroo

Монголын тухай бичдэг Оросын сайтад Улаанбаатар хотын төвийг Зайсан толгойтой холбосон “агаарын зам” төсөл хэрэгжих гэж буй тухай бичжээ. Нийслэл хотын замын түгжрэлийн улмаас иргэд өглөө ажилдаа хоцорч, орой гэртээ харих гэж багагүй хугацааг автомашиндаа өнгөрүүлдэг билээ.

Тэгвэл энэ асуудлыг шийдэх хамгийн шинэлэг санаа нь “агаарын тээвэр” болохыг албаныхан онцолж, хотын нэг ч гэсэн хэсгийн түгжрэлийн асуудлыг шийдэхээр болжээ. Эхний ээлжинд Зайсангийн чиглэлд баригдах энэ бүтээн байгуулалт цаашид Богд уул гэлтгүй хотын олон хэсэгт тавигдана гэдэгт найдаж байна. Ямартай ч, энэ төслийг авсан “Оюуны Ундраа” группын ерөнхий захирал С.Амарсайхан “Улаанбаатарын кабелийн зам Агаар 360” төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх хавар буюу 2016 оны гуравдугаар сард эхэлнэ гэж хэлжээ.

Түүний хэлснээр, Зайсанг Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парктай агаараар холбох бөгөөд 2.8 км урт “утас” бүхий 1000 тулгуур шонтой “агаарын зам” тавигдах аж. 40 орчим тэрбум төгрөгөөр тавигдах энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр Зайсан толгой-Хүүхдийн паркын хооронд нэг цагт 1000 хүн агаараар тээвэрлэдэг болох аж. Автомашин бус агаараар тэгээд хотыг дээрээс нь тольдож басхүү цэвэр агаарт 2.8 км аялах энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Австри, Францын компаниуд гүйцэтгэх аж. Юутай ч, энэхүү ажил 2017 онд дуусах юм байна.

Гэхдээ “Оюуны Ундраа” группийнхэн Зайсан толгойг Хүүхдийн парктай холбох агаарын замыг ирэх оны хоёрдугаар хагас буюу Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтаас өмнө дуусгахаар зорьж байгаа аж. Тэгвэл энэ ажил дууссаны дараа Зайсан толгойг Богд уулын оройтой агаараар холбох ажил хийгдэх бөгөөд 2018 оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Урьдчилсан тооцоогоор, Зайсан-Хүүхдийн парк чиглэлийн агаарын тээврийн тасалбарын үнийг 2000 төгрөг байхаар шийджээ.

Э.Төгс

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …