Бүсгүйг эдгээсэн нь

527-1359114740images-(2)(1)

1908 оны могой жил. Равжаагийн ер бусын билиг авьяасыг мэдэрсэн эцэг Дулдуйт нь Онгийн голын хувилгаан лам Ишдоной- Лхүндэвт бараалхуулан санваар хүртээхээр дагуулан явах замд нь Түшээ гүний хошууны тойн Пунцаг тэднийг өргөөндөө залан аваачжээ. Тойны амин хайртай дүү охин нь ухаан самуурсаар удсан бөгөөд олон оточид үзүүлсэн ч засралыг үл олжээ.
Тойны гэрт ормогцоо Равжаа хөвгүүн өвчтэй эмэгтэйгээс огтхон ч цэрвэсэнгүй, гарыг атган, элбэрэлтэйгээр чихэнд нь нэгэн үгийг шивнэхэд бүсгүй дөлгөөхөн дүрийг олж бусдын гайхшралыг төрүүлэв. Равжаа хөвгүүн “Эгчээ та оньсого таах уу” гэснээ
“Тал дээр дайван Ташуургүй гуйван
Хөтөл дээр хөөхөн Хөл нүцгэн юухан”
тэр юу вэ гэтэл Пунцаг тойны дүү хүүхэн: “Тэр үү? Тэр ч чоно л биз дээ” гээд “Зөв үү, Равжаа. Тийм ч хэцүү оньсого биш л байна шүү дээ” гээд эрүүл хүмүүний ааш аягаар хөвгүүнийг дүү шигээ өхөөрдөв.
Тойн Пунцаг ихэд бишрэн сүсэглэж, Равжаа хөвгүүнд сайхан хилэн морь бэлэглэжээ. Равжаа хөвгүүн тэрхүү хар морийг хүлэглэн эцэгтэйгээ хоёул Ишдоной-Лхүндэв хэмээх хувилгаанд бараалхан увшийн санваар хүртэн хүмүүнийг илааршуулах билиг шид, авьяас чадлаа сэлбэн додомдох хүсэл нь улам оргилсон гэдэг.
Равжааг сорьсон нь
Равжаа Алшаагийн Дандар нь Лхарамбад бараалхах гэтэл Лхарамбатан зөвшөөрөөгүй учир ойролцоох худгийн дэргэд буугаад ус авахаар ирсэн хүмүүст “Лам гурван эрдэнэ” дуугаа зааж өгөөд байжээ. Дууг сурсан хүмүүс хийдийн хавиар дуулалдахад Дандар Лхарамба Равжааг сорихоор иржээ. Равжаа архи аягалаад барьтал Лхарамтан:
-Энэ чинь ламын ёсонд таардаггүй, бурхны номд нийцдэггүй идээ байна. Би уухгүй гэжээ. Тэгэхээр нь Равжаа:
-Та чинь Ямандаг бурхныг тахьдаггүй, Янлай номоо уншдаггүй хүн үү? гээд архиа үлээчихсэн чинь буцалсан гэнэ. Тэгтэл Дандар Лхарамба яаснаа ч мэдэхгүй архийг нь авч уучихаад Равжаад мөргөчихөөд гарчээ. Түүнээс хойш тэр хоёр дотно нөхөрлөжээ. Дандар Лхарамба:
-Би олон ном бүтээлээ. Гэвч ихэнх нь зохистой болсонгүй хэмээн буцаж ирээд байх юм, энэ юундаа байна? гэхэд
Равжаа: Лхарамбатан хүсэл, нанчид хоёроо дутаагаад байгаа юм байлгүй дээ гэжээ. Ингэж Равжаа амьдралаас тасархай, баяр цэнгэлийг огоорон явснаас сэтгэл дутаж, номын чанартаа муугаар нөлөөлжээ гэдгийг далд утгаар шоглон хэлж байжээ.
Алтан-Овоонд ном тавьсан нь
Говийн догшин Ноён хутагт Данзанравжаа, Жүгдэрнамхай хоёулаа Алтан-Овоон дээр ном тавьсан юм гэнэ билээ. Ноён хутагт Эрдэнэцагааны Жүгдэрнамхайг дуудаад:
-Хоёул Алтан-Овоон дээр ном тавья гэжээ. Жүгдэрнамхай ч зөвшөөрч, хоёул ном тавих өдрөө товложээ. Равжаа Алтан-Овоон энгэрт Жүгдэрнамхайг хүлээж жаахан оройтжээ. Равжаа хутагт хүлээн суутал Жүгдэрнамхай Ганга нуур, Дуут нуурын мандал дээгүүр морьтойгоо давхин ирж байгаа харагдсан гэнэ. Энэ нь Жүгдэрнамхай, Равжаа хутагтад эрдэм чадлаа үзүүлэх гэсэн хэрэг аж.
Хутагт хараад л сууж байж. Тэр хоёрыг Дарьгангын ард олон хүндэтгэж овооны оройд залж аваачсан байна. Тэднийг ном тавихад нь зориулж Алтан-Овоон дээр орд гэр бариулсан юм гэнэ. Хутагт хувилгаадыг ном тавиад дуусангуут нутгийн олон бэсрэг наадам хийжээ. Найр наадам ид хөгжиж байхад хутагт босож ирээд:
-Миний хойчийн шавь та нарт нэгэн зүйлийг айлдъя. Ашдын сайныг бодоод Алтан-Овоондоо мөргөж яваарай. Амьдын сайхныг бодоод Хан Баянзүрх ууландаа мөргөж яваарай. Талд энэ овоо, говьд тэр хайрхан бий шүү гэж бодож шүтэж яваарай гэжээ. Алтан-Овоо нь “Дарь эх” гэж билгийг төлөөлсөн “эм” овоо, Хан Баянзүрх овоо нь “Хан” гэж аргыг төлөөлсөн “эр”овоо учир энэ хоёр амь нэгтэй гэж айлдсан байдаг аж.
эх сурвалж: budda.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …