Британи хүүхнүүд хамгийн том хөхтэй

9cabfc093674e48agreat

Их Британийн эрдэмтэд судалгаа явуулаад сүүлийн 100 жилийн хугацаанд британи эмэгтэйчүүдийн хөхний хэмжээ дунджаар 6.3 сантиметрээр томорч, ердийн В хэмжээнээс DD размертэй болсон гэдгийг тогтоожээ. Ийнхүү Их Британи хамгийн том хөхний хэмжээтэй улс, орнуудын жагсаалтад тэргүүлэв. Удаах байранд С хэмжээтэй АНУ, В хэмжээтэй Франц орсон бол А хэмжээтэй Япон сүүл мушгижээ.  Энэ судалгааг эрдэмтэд нэгэн статистик тооноос болж явуулсан аж. Сүүлийн үед Их Британид хөхөө багасгуулах мэс ажилбаруудыг хүмүүс олноороо хийлгэх болсон гэнэ. 2014 онд ийм мэс ажилбар хийлгүүлсэн хүний тоо 5476-д хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 11 хувиар илүү үзүүлэлт юм.  Тэгвэл 2008 онд ийм хагалгаа хийлгэсэн хүмүүсийн тоо 3845 байжээ. Портсмутын дээд сургуулийн профессор Николас Браун судалгааны багтайгаа хамт өнгөрсөн зууны 50-иад оны үеэс тэмдэглэгдэж үлдсэн хөхний хэмжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн аж.
Британи хүүхнүүдийн хөх томорч байгаа нь тус улсын иргэн гурван хүүхэн тутмын нэг нь илүүдэл жинтэй болсноор тайлбарлагдана. Хөх өөх, тослогийн нэхдэсүүдээс бүрэлддэг учраас тухайн эмэгтэйн хөхний хэмжээ биеийнх нь жингээс хамааралтайгаар том байдаг гэнэ шүү.

эхсурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …