Ходоодыг хэрхэн зөв угаах вэ?

d6d9bdfad9cba08big-496x320

Юуны өмнө биеэ цэвэрлэж сурах хэрэгтэй. Ходоодны салбанд олон төрлийн нян наалдаж биед очих ёстой шим тэжээлийг хоол унднаас минь сорж байдаг. Мөн гаднаас хоол ундтай хамт их хэмжээний нян орж ирнэ. Хамар буюу амьсгалын дээд замд ч ялгаагүй, амьсгалж буй агаараас маань үй түмэн нян үлдэж хоцордог. Крантны усыг сайтар гоожуулж байгаад 3 литр ус хийж аваад буцалгаж хонуул. Өглөө сэрүүт нохой суудлаар сууж 3 литр ус ууна. Суусан чигтээ зүүн гараа ходоодны доохно талд дарж баруун гарынхаа хоёр хурууг амандаа хийж хүүхэн хэлээ оролдож уусан бүх усаа огиулж гаргана. Энэ дасгалыг 7 хоногт нэг удаа тогтмол хийх бөгөөд аажимдаа дадлагажиж хуруу хэрэглэхгүй бөөлжиж сурна. Давс ходоодны хүчил ихтэй хүн / өглөөд ам гашуу оргидог / усандаа жоохон сод хийнэ. Харин гастриттэй хүн энэ аргыг хэрэглэж болохгүй! Үүнээс гадна өдөр бүр 5 литр буцалсан ус тогтмол ууж байх ёстой. Энэ нь амьд усаар байнга элгээ дэвтээж, өтгөн, шингэн, хөлс гэдэг гурван хир ялгаралтыг сайжруулж бие мах бодийг цэвэрлэж байна гэсэн үг.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …