Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор тус салбарын мэргэжилтнүүд болон тэдгээрийн ажил, бүтээлийг нээн илрүүлэх, олон нийтэд таниулах “Маркетинг Авардс 2015” Ёслолын арга хэмжээг 12-р сарын 29-нд “One event hall”-д зохион байгуулах гэж байна. Нийт 12 номинациар 3 үе шаттай санал хураалтаар номинаци тус бүрээс “Шилдэг-1” нэр дэвшигчийг тодруулна. “Маркетинг Авардс 2015” ёслолын арга хэмжээг орон даяар шууд дамжуулах бөгөөд Топ нэр дэвшигчдийг зарлан, “Шилдэг-1” нэр дэвшигчийн цомыг гардуулах болно.
Доорх номинацид байгууллага, хувь хүн хэдэн ч номинацид нэр дэвшиж болно:
1. Оны шилдэг маркетер
2. Оны шилдэг брэнд менежер
3. Оны шилдэг судлаач
4. Оны шилдэг орон нутгийн маркетер
5. Оны шилдэг маркетингтай байгууллага
6. Оны шилдэг брэнд
7. Оны шилдэг маркетингийн кампанит ажил
8. Оны шилдэг маркетингийн агентлаг
9. Оны шилдэг контент
10. Оны шилдэг суваг
11. Оны шилдэг маркетингтай төрийн байгууллага
12. Оны шилдэг маркетингтай төрийн бус байгууллага
Номниацид нэр дэвших хувь хүн, албан байгууллагуудын материалыгinfo@mnma.com хаягаар хүлээн авна.
Шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материал, нэр дэвшихтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9009-1019, 8808-6030, 8805-9595 утас болонwww.facebook.com/mongoliannationalmarketingassociation/ пэйж хуудаснаас мэдээлэл авна уу.