Автобус шатжээ

11046332_1041878569202032_8154339727963233495_n

Өнгөрсөн бямба гаригт “Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б осол гаргасны улмаас 13 хүн гэмтэж, нэг хүн нас барсан талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, автобусны буудал дээр байсан найман иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтсэн бөгөөд тэднийг ГССҮТ-д хүргэсэн байдаг. Харамсалтай нь нэг хүн нь нас барсан. Тухайн автобус чиглэлийнхээ дагуу зорчиж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусны буудал мөргөж, цаашлаад Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг мөргөсөн байв.

Гэтэл өнөөдөр мөн л “Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ доголдож, улмаар шатсан хэрэг гарчээ. Өнөөдөр өглөөхөн  Нийтийн тээврийнхэнтэй холбоотой асуудлууд шил шилээ даран гарч байгаатай  холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, Дэд бүтцийн  асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ тухай” албан даалгавар өгсөн билээ.

Б.ЦЭЛМЭГ

МЭДЭЭ.МН

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …