Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Тайландын Вант Улсад албан айлчлал хийлээ

3Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Тайландын Вант Улсын Ерөнхий прокурор, ноён Пол Саб Пониват Ютапанборипарны  урилгаар Тайландын Вант Улсад 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ны өдрийн хооронд албан айлчлал хийлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай, Налайх, Багахангай дүүргийн прокурор Н.Найгалдорж, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэцэгмаа нар багтан тус улсад айлчиллаа.

Албан айлчлалын үеэр Тайландын Вант Улсын Ерөнхий прокурорын газарт зочилж, тус улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хоёр орны прокурорын байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцан тохиролцлоо.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …