АНХААРААРАЙ ЗАЛУУС АА!!!

7b71d2cdadefc6d8big

Залуусын тулгхамдаад байгаа асуудаыг хараад байхад БЗХӨ тусаад эмчлүүлэхгүй удах, дараа нь сэдрэх асуудал залуусын дунд их байх шиг санагдлаа. Ихэнх нь ямар нэг шинж тэмдэг илрэнгүүт МАЗОК /миний ойлгосноор наалдацын шинжилгээ/-н шинжилгээ өгөөд өнгөрдөг юм шиг байна. Энэ шинжилгээгээр 9 төрлийн л өвчний үзүүлэлт гардаг гэнэ. Гэтэл мазокын шинжилгээгээр илэрдэггүй, шинж тэмдэггүй явагддаг олон төрлийн өвчин байдаг юм байна. Тийм өвчнийг PCR /DNA analysis/ гэх шинжилгээний аргаар оношилдог гэдгийг саяхан эмнэлэгт үзүүлээд мэдэж авлаа. Энэ шинжилгээгээр МАЗОК-р тодорхой илэрдэггүй 13 төрлийн өвчнийг оношилж, ямар үе шаттай явааг нь тодорхой мэдэх боломжтой гэнэ. Тэгэхээр дан ганц мазокын шинжилгээнд найдах нь эрсдэлтэй байгаа биз. Намайг үзсэн эмчийн хэлсэнээр бол энэ төрлийн нарийн шинжилгээг Монголд гуравхан газар л хийдэг гэнэ. Дээр нь энэ шинжилгээ өөрөө их үнэтэй. Мазокын шинжилгээ 8,000 төгрөгийн үнэтэй байдаг бол PCR гэх шинжилгээгээр илэрч болох 13 төрлийн өвчнийг шинжлүүлэхэд нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй. /Бүх өвчний шинжилгээг нь өгнө гэвэл 130,000 төгрөг гэсэн үг/

Тэгэхээр ямар нэг эрсдэлтэй алхам хийсэн бол, бас мазокоор ямар нэг өвчин илэрсэн бол дахиад PCR гэх шинжилгээр нь шинжлүүлчихэд гэмгүй санагдсан. Мэдэгдээгүй өөр өвчин тусчихсан ч яваа юм билүү, хэн мэдлээ. Миний үзүүлсэн эмнэлэг 11-р хорооллын ORIENT төвийн 2 давхарт байдаг юм. Цэвэрхэн, дажгүй ч үнэ өртөг нь өндөр талдаа. Дээр нь эмч нар нь жоохон өвчнөөр шантаачлах маягтай, мазокын шинжилгээгээр ерөнхий л юм гарна. Яахав тэрийг чинь харж байгаад таамгалсан эмчилгээ бичиж өгч болно. Гол нь тэр нь яг оносон эмчилгээ мөн байсан үгүйг сайн хэлж мэдэхгүй. Дараа нь сэдрэх магадлалтай нтр гээд аль болох өнөө үнэтэй шинжилгээг өгүүлэх гэж бяцхан айлгаж байх жишээтэй. Бас тэр шинжилгээг нь өгөхөд айхтар өвдөнө. Мазок өгөхөд эрхтэний үзүүр хэсгээс дээж авдаг бол PCR нь эрхтэний гүн рүү 2, 3 см оруулаад нөгөө зүйлээ дотор нь хэд хэд эргүүлж авдаг. Дараа нь шээх гэж ёстой хэцүү юм болно доо. Нөгөөдрөөс нь л нэг юм гайгүй болдог.

Тэгээд эцэст нь хэлэхэд заавал янз бүрийн өвчин тусч, шинжилгээ өгч цаг, мөнгө, эрүүл мэндээ зольж байснаас зүгээр л эрсдэлтэй алхам аль болох хийхгүй байхыг л цаг ямагт санаж явах хэрэгтэй юм байна шүү. Одоо ч тэгээд хүнийг гаднаас нь хараад мэдэх хэцүү, цагаа тулахаар нөгөө бэлгэвч нь ч цоорох, урагдах, мултрах гээд асуудал үүсгэж болох юм байна лээ дээ. БОЛГООМЖТОЙ БАЙЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДООРОЙ ЗАЛУУС АА!

эх сурвалж: секс.мн

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …