Хуурамч орос архинаас болгоомжлохыг санууллаа

Vodka

Монгол Улс, ОХУ-тай энэ оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчих болсон. Үүнтэй холбоотойгоор манай улсаас хойд хөршийг зорих иргэд эрс нэмэгдсэн. Манай улсын иргэд ихэвчлэн ОХУ-аас бараа, бүтээгдэхүүн оруулж ирж зарах бизнесийн шугамаар явж байгаа бөгөөд буцаж ирэхдээ их, бага хэмжээгээр хуурамч архи, согтууруулах ундаа оруулж ирэх нь ихэссэн байна. Мөн Шинэ жил, Цагаан сар ойртож буй энэ үед хойд хөршөөс орж ирэх, баталгаатай болон баталгаагүй архи, согтууруулах ундаа нэмэгдэх нь тодорхой бөгөөд  саяхан ОХУ-ын Красноярск хотод долоон хүн хуурамч архинд хордон нас барж, 35 хүн хордлогонд орсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манайхтай хил залгаа  Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мөн мэдээлжээ.

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос Оросын алдартай виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ.

Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …