Н.Энхбаяр албан тушаалд хүрэхийн тулд Эрүүл мэндийн салбараар “туг тахина”

1449544021_1435707522559328825ff65Эрүүл мэндийн салбар эзгүйрээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч хэнийг сайдаар томилох нь өнөөдөр ч тодорхойгүй байсаар л байна. Уг нь МАХН удтал хэлэлцсэний эцэст Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулах нь зүйтэй гэсэн санал дээр нэгдэж, эмч Л.Жамбалжавыг нэр дэвшүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авахгүй, өөр хүн санал болгоно уу гэсэн хариултыг өгөв.

Салбарын эмч, мэргэжилтнүүдийн дэмжсэн хүнийг Ерөнхий сайд дэмжихгүйгээ мэдэгдчихлээ. Тэгэхээр МАХН-д эрүүл мэндийн салбарыг удирдаад явах хэн байж болох вэ. Эсвэл АН тус салбарыг авах гэсэн далд санаа байна уугэх олон хардлагууд бий болоод байгаа юм.

Ер нь эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдсанаас болж самруулаад байна хэмээн эмч, эрдэмтэд төрийн гурван өндөрлөгт бичсэн захидалдаа дурьдсан байлаа. Гэвч дэвшүүлсэн эмч нь дэмжлэг авахааргүй байж таарав. Эсвэл хоёр намын тохироог хангахааргүй хүн байлаа гэж бодогдов.

Тэгсэн саяхнаас МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болж харин Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилох тухай тохироо төрийн ордонд хийгдсэн байж болзошгүй гэх мэдээллүүд цацагдах боллоо.

Ц.Оюунбаатарын хувьд олон жил төрийн байгууллагад ажилласан туршлагатай нэгэн. Гэхдээ Эрүүл мэндийн салбарыг удирдах туршлага бий болов уу. Яахав улс төрийн тохиролцоогоор хэн ч яам удирдаад явах нь сонин биш. Гэвч самруулж дуусч буй улсын гол салбараа хөл дээр нь босгох сэтгэлтэн алга байна уу л гэж энэ тохиролцооноос харж болох нь. Хэрвээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАХН-ын дарга гурвын хооронд хийгдсэн тохиролцоо үнэн бол Н.Энхбаяр албан тушаалд хүрэхийн тулд улсын гол салбараар “туг тахисан ч чадахаар хүн” юм гэж дүгнэмээр.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …