Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Исламын улс нь бүх Сири даяар хүний арьсыг идэж гэмтээн үхэлд хүргэдэг лейшманиоз гэх төрлийн өвчнийг санаатайгаар халдааж тарааж байгаа гэнэ. Энэ онд л гэхэд ийм өвчний 500 тохиолдлыг бүртгэж авчээ. “Исламын улсынхан лейшманиоз өвчнөөр үхсэн хүмүүсийн цогцсыг гудамж талбайд зориуд хаяж байна. Үүний улмаас халуун орчинд цогцос амархан муудаж улмаар аймшигт өвчний нян тархаж олон хүнийг халдварлуулсан” гэж Курдын талынхан мэдэгджээ.
НУУЦ.МН