Сүүлийн өдрүүдэд үнэргүй боловч шар өнгөтэй зүйл доошоо их хэмжээтэй гоожиж өдөрт бараг 4-6 удаа өдөр тутмаа сольдог боллоо. Мазокийн шинжилгээ өгсөн боловч эрүүл гарсан тул. Өчигдөр мариа стопс гээд эмнэлэгт очиж умайн хүзүүгээ харуултал маш их улайлттай шархтай хүрмэгц цус шүүрсэн байдалтай байхыг өөрийн нүдээр харлаа. Хавдартай байх магадлалтай тул эсийн шинжилгээ өгсөн уг шинжилгээ нь 14 хоногийн дараа хариу нь гардаг тэр хариуг авч эмчилгээгээ эхлэнэ гэж байна л даа.
Уг өвчин надад илэрсэн хамгийн гол үндэслэл нь би 20 настай 5 жилийн өмнө абортонд орж байсан юм л даа төрж үзээгүй хүний умайн хүзүүг хүчээр нээдэг тул умайн хүзүү гэмтдэг гэнэ. Тэр үед нэгэн хувийн эмнэлэгт чадвар муутай эмчийн гараар 20 минут аймшигтай тарчилсан минь одоо бодохоос ч айдас хүрэм. 1 сартай ургийг соруулж авна гэсэн боловч чадалгүй хусалт хийсэн. 2 жилийн өмнө би төрсөн төрөхөд тэр өвдөлтөөс хавьгүй бага зовиуртай юм шиг надад санагдаж байлаа. Анхнаасаа тэр аймшигтай абортноос болоод би эмэгтэйчүүдийн үзлэгт орох ухаж төнхүүлэхээс үнэндээ айж явдаг зүрх үхчихсэн гэхүүдээ энэ байдлаасаа болоод явсаар байгаад ийм байдалд хүрчихлээ.
Хэрвээ хавдартай гарвал энэ тухай бодохоос дэндүү аймшигтай санагдаж харамсаад үнэхээр барахгүй нь. Интэрнэтээс энэ шархыг яаж эмчилдэг тухай уншлаа хөлдөөх, түлэх шархтай хэсгийг тайрах гээд 3 арга байдаг юм байна. Тэгээд ийм эмчилгээнд орж байсан эмэгтэйчүүдээс санал зөвлөгөө авах гэсэн юм аль арга нь арай өвдөлт багатай байдаг бол. Миний зүрх үхээд энэ тухай бодож айсаар суутал ажлаа ч олигтой хийж чадахаа байгаад сууж байна.
Туслаач орж байсан хүмүүс нь туршлагаасаа хуваалцаач гэж үнэн сэтгэлээсээ гуйж байна…
секс.мн