Баян-Өлгийгөөс сонгогдсон түшээд хэрэгт холбогдвол Казахстан руу зугтдаг жишиг тогтох нь

1449638707_kzkstan-Казак үндэстнийг гадуурхсан зүйл огт байхгүй болно. Цөөн хэдэн хүн бүх Казак үндэстнийг төлөөлөхгүй –

Сүүлийн үед нэг иймэрхүү зүйл бодогдох боллоо. Уг нь гэмт хэрэг хийсэн эсвэл гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж буй этгээд Монгол Улсын хуулиар мөрдөн байцаалт өгөх ёстой. Энэ үеэр мөрдөн байцаалтаас зугтах, оргон зайлахыг хатуу хориглосон байдаг.

Гэвч улс төрийн нэр нөлөө бүхий эрхмүүд гэмт хэрэгт шалгагдаж эхэллээ гэж дуулмагц гадны улс орон руу оргон зайлах нь их болж. Тэр тусмаа Казак үндэстний төлөөлөл болж Баян-Өлгий аймгаас УИХ, төрийн өндөр дээд албан тушаалд томилогдсон эрхмүүд Казахстан улс руу оргон зайлах нь их болсон байна. Ул үндэсгүйгээр ийм зүйл бичихийг хүссэнгүй. Тиймээс цөөхөн жишээ дурдъя.

УИХ-ын гишүүн асан А.Мурат 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх виз дамлан худалдаалдаг, үүгээр дамжуулан хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Гэвч А.Мурат нь Казахстан улс руу гарсан бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Үүнээс болж мөрдөн байцаалт мухардалд оржээ.

Өөр нэг жишээ, УИХ-ын гишүүн асан Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар ажилласан байсан К.Сайраныг Тагнуулын Ерөнхий газраас шалгаж байсан. Тухайн үед “Биеийн байдлаас нь шалтгаалж хэргийг шалгах явцыг түр түтгэлзүүлсэн” хэмээн тайлбарлаж байв. Тэгвэл К.Сайран ч бас Казахстан улс руу гарсан байна. Магадгүй түүний хэргийг дахин сэргээж, тагнуул байсан эсэхийг нь тогтоохоор шалгаж эхэлвэл мөн л олдохгүй байх шинжтэй.

Энэ хоёр эрхмээс гадна УИХ-ын гишүүн асан Х.Жекейг мөн л тагнуул байж болзошгүй хэргээр шалгах гэсэн боловч оргон зайлсан гэх мэдээлэл хэвлэлүүдэд байдаг. Х.Жекей нь Монгол Улсын хил хамгаалах газарт удирдах албан тушаал эрхэлдэг байсан бөгөөд Казахстан улсын хилийн тагнуулын газарт зөвлөхийн албан тушаал хаших болсон нь манай улсын хуулийнхны анхаарлыг татаж эхэлжээ. Гэвч мөн л Казахстан улсад гарсан/оргон зайлсан/ учраас түүнийг мөрдөн шалгах боломжгүй болж, ажиллагаа зогссон байна.

Мөн Х.Жекей нь Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Казахстаны иргэн болсон гэх мэдээлэл ч байдаг. Гэвч түүний хүү нь Монгол Улсын хөгжлийн банканд удирдах /дэд захирал/ албан тушаал хашч, татвар төлөгчдийн мөнгөөр миссүүд ивээн тэтгэж явдаг тухай зарим сайтууд мэдээлсэн билээ.

1449638211_1444026228_9c01378f-34f7-4b59-a623-6975a28f026a

/Мисс Анугийн уруулаараа зурсан зургийг 5 сая төгрөгөөр худалдан авсан/

Энэ цөөхөн жишээг харахадБаян-Өлгий аймгаас сонгогдсон дээрх эрхмүүд хоёр нутагтан мэт л амьдарч байна. Хуурай газар байдал эвгүйтвэл ус руугаа яваад орчихдог хоёр нутагтнууд шиг Монголд шалгагдаад эхэлвэл Казахстан руу зугтацгаасан байх нь.

Хуулийнхан ч үндэстний асуудал яригддаг учраас шалгаж буй хэргийн талаар мэдээлэл өгөхөөс цааргалдаг бололтой юм. Уг нь хууль Монгол Улсын иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тэд Казак, Дөрвөд, Буриад, Торгууд, Урианхай, Үзэмчин, Захчин, Өөлд, Барга байх нь хамаагүй. Монгол Улсын иргэн л учраас хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэвч Баян-Өлгий аймгаас сонгогдсон төрийн түшээд хэрэгт холбогдохоороо Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Казахстан руу зугтдаг жишиг тогтох нь.

Амар

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …