Өнөөдөр болох үйл явдал

download-4909.00 цагт: Олон улсын “Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан АИФО Италийн төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар Монголын Аутизмын Холбоотой хамтран уулзалт хэлэлцүүлгийг Улаанбаатар зочид буудлын 6-н давхрын “Өргөө” танхимд зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт ЭМСЯ, ХАХНХЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв зэрэг байгууллагууд оролцоно. Утас №99095302, 89008516


10.00 цагт: Парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлага оролцсон “Монголоо босгоё-хөгжлийн гарц” сэдэвт хурал Хууль зүйн үндэсний хүрээлэн /Төрийн ордны баруун талд/-д болно.


10.30 цагт: СӨХ-ийн талаар мөнхийн гомдол, санал хүсэлт ШӨХТГ-т ирж байгаатай холбогдуулан тус газар “Шилэн СӨХ” буюу айл хоорондын амьд харилцаа үүсгэх facebook группыг СӨХ болгонд нээж өгч, хурлаа хэрхэн зохион байгуулах, гомдлыг хэрхэн гаргах гээд иргэдэд боломж бололцоог гаргаж өгч байгаа талаар өөрийн байранд мэдээлэл хийнэ. Утас: 91021020


11.00 цагт: Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос Засгийн газрын 11-р байрны 514 тоот танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас 88026226


11.00 цагт: Өсвөр үе, залуучуудын дундах БЗДХ-ын асуудлаар Монголын Эрүүл Мэнд Спортын Яам, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Сонгох эрх чөлөө бол хамгийн чухал эрх чөлөө бөгөөд програмын тусламжтайгаар түүнд халдах нь эрх чөлөөг тань хакердаж буй гэмт хэрэг хэмээн үзэж зарим улс төрийн хамууд сонгуулийн автомат машиныг эсэргүүцсэн цуглааныг  Эрх чөлөөний талбайд зохион байгуулна.


11.30 цагт: “Театр хүний эрхийн төлөө” төслийн хаалтын ажиллагааны хэвлэлийн хурал “Монгол Ньюс” Мэдээллийн төвд болно. Хуралд Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, УДЭТ-ийн уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал нар оролцоно.


12.00 цагт: Олон улсын хүний эрхийн өдөр, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.


12.00 цагт: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцоно. Утас: 88080619, 89010515


12.30 цагт: “Номын баринтаг” төслийн 2015 оны үр дүнг хэлэлцэн, төсөлд оролцсон нийт номын баринтаг хандивлагч нартаа талархал илэрхийлэх, 108 буюу түүнээс дээш тооны баринтаг хандивласан иргэд, албан байгууллагууддаа талархал гардуулах үйл ажиллагаа Монголын үндэсний номын санд болно.


13.30 цагт: “Түлэнхий эмчлэх шинэ арга Монголд нэвтрүүлэх нь” сэдвээр “IMTEC”ХХК-иас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

15.30 цагт: Монгол улсын их хурал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй “Монгол Улсын ур хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”  (2016-2030 он) сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн 1 дүгээр байрны дугуй танхимд болно.


18.30 цагт: Зочноор залуу уран бүтээлч Э.Жанцанхорол оролцох “Урлагтай яриа” уулзалт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. Утас: 319015, 319017

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …