Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоох эсэхийг өнөөдрийн хуралаар шийднэ

6fabae2edc8f8bd6original

МАН-аас  Үндсэн хуулийн цэцэд Үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн гомдол гаргасны дагуу өчигдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Цэцийн энэ шийдвэр найман хувийн орон сууцны зээлийн хүүг огцом өсгөх, цаашлаад төрөөс хэрэгжлүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогсох нөхцөл байдлыг үүсгээд байна. Нэг үгээр хэлбэл өмч хууль эрх зүйн орчны баталгаагүй болж банк иргэдийн өмчид итгэх итгэлгүй болж байгаа юм.  Ер нь бол Үндсэн хуулийн цэц дээр МАН-аас гомдол гаргасан цагаас эхлэн арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээл олгохоо түр зогсоогоод байсан юм. Үүнээс үүдэн зээл авах гэсэн иргэдийн урт дараалал банкууд дээр үүсээд байгаа. Гэтэл Үндсэн хуулийн цэц орон сууцны найман хувийн зээлийн эсрэг шийдвэр гаргалаа. Иймд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкны удирдлагууд шуурхай хуралдаан зарласан байна. Хуралдаан 12 цагт болох ажээ.Үндсэн хуулийн цэцийн өчигдөр гаргасан шийдвэрийг иргэд МАН-ын талд үйлчилсэн, улстөржсөн шийдвэр боллоо гэж дүгнэж байгаа юм. Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.

Т.ТАМИР

medee.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …