Full the different club “Гранд экспо 2015” -ын шилдгээр шалгарлаа

12366385_944702732250132_378958983305991954_nӨнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийж, хөгжмийн ертөнцийнхний цугларалт гэмээр томоохон шоуг зохион байгуулсан Full the different club жинхэнэ доргио залуусын сонгож очдог газрын нэг болжээ. Тус клуб зорин очих хэн бүхэнд шинэлэг үйлчилгээ, содон шийдэл бүхий тохижилттой тав тухтай орчин, онцгой үнийн саналаар үйлчилж, өдөр бүр өөр мэдрэмжүүдийг бэлэглэх тоглолтыг зохион байгуулдаг юм байна. Тиймдээ ч “Гранд экспо 2015” Үндэсний бизнес фестивалийн олон нийтийн санал асуулгаар тодруулдаг “Топ 5” клубын тоонд зүй ёсоор багтжээ.

12345642_943860782334327_2356435251971478910_n
Зорьсон бүхнийг хангалуун буцаадаг тус клуб удахгүй болох шинэ жилийн баярыг угтан олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар зараа түгээж эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 11-ны Баасан гарагт “Hello 2016 Hot night” шоу болох юм байна. “Болор минт” шинэ брэндтэй хамтарч, нэгэн үдшийг өөрийнхөөрөө, эмоцитой, тэсрэлттэй, шинэлэг байлгахыг хүсэж буй залуусыг хүрэлцэн ирэхийг урьж буй аж.
Баасан гарагийн “Hot night”-д Монголын Бартендерийн Холбоо нэгдэж,  бартендер Одко, Заяа нар гарынхаа коктейлоор үйлчилэхээс гадна DJ GABRIEL RADU, DJ BACHKA нар гайхамшгийг мэдрүүлэх гэнэ. Түүнчлэн 12 дугаар сарын 16-ныг хип хоп, репперүүдийн үдэш болгохоор төлөвлөжээ. 90-ээд оны эхээр ид хүчээ авсан “RAP, HIP HOP” урсгалын анхлан “дэглэгчид”-тэй нэгэн үдшийг өнгөрөөх “ховорхон” боломжийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулахаар зэхсэн байна.

12348211_1009190269103873_1244802637_n
Энэхүү үдэш DJ.Zaya, DJ.Chin нар тоглож, Хар тас, Хас, BRS, Сондор, Хилэнцэт аалз, Mr.Dogs, Энхжин, Нэг хороолол, Cristop, La face, Bravo, Ган-Очир, Gercules зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирэх бол урилгаар Hip hop old school, Эрх чөлөө, UGS, Юүдэнтэн, Татар Заяа, Gennie, MC Ariuka нар оролцохоор болсон байна. Сонирхсон хүмүүс тус клубын пэйжээр зочлоход бүхий л мэдээллийг авч, захиалгаа өгөх боломжтой аж.

Э.Сондор 

11202964_940861819300890_1093195082649485002_n 12249711_938949559492116_8178430486205459997_n 11201833_944266135627125_756945616111263667_n 12336255_1011117918911108_912610995_n 12347783_944266275627111_4889292352553113923_n 12342779_944265905627148_6782156378866157582_n 12241278_944266045627134_309723231185797878_n 12311150_944266118960460_3889621286049889443_n 12308649_944576468929425_5953074721915206178_n 12312303_1009012809121619_349453242_n 12313837_1007789715910595_946862669226374308_n 11249636_1007525389270361_5018418390536120447_n

эх сурвалж: shuum.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …