Ирэх оноос 115 нийтийн тээврийг үйлчилгээнээс хасна

niitiinteeverrbuss1

Сүүлийн үед нийтийн тээврийн автобуснууд техникийн асуудлаас болж нэлээдгүй осол гаргах болсон. Тэгвэл ирэх оноос эхлэн 115 микро автобуснууд үйлчилгээнд явахгүй гэнэ. Тодруулбал, үйлдвэрлэгдсэнээсээ хойш 12 жил нийтийн тээврийн үйлчилгээнд явсан нийтийн тээврийг халах гэнэ. Мөн үүнтэй адил 2003 онд үйлдвэрлэгдсэн 115 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах аж. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны ихэнх нь буюу 223 нь 2005 оных бол 2013-2015 онд үйлдвэрлэсэн нийт 95 автобус байгаа юм байна. Бусад орнуудад нийтийн тээврийн үйлчилгээнд явах хугацаа 5-6 жил байдаг ч манай улс өөрсдөө автобус үйлдвэрлэдэггүй, ард иргэд, байгууллагуудын санхүүгийн боломж муу гэдгээс шалтгаалан микро, автобус, троллейбусыг 12 жил үйлчилгээнд явуулахаар тогтоосон  байдаг аж.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …