Хүчтэй газар хөдлөлт болжээ

 

62lcv265o0nvm2cb8v7blfac1bБаянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдөлжээ. Сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т / Ө-44095/00//, У-100024/00/// өнгөрөгч шөнө 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл Баянговь, Баянлиг, Богд, Баянхонгор сумын иргэдэд мэдрэгдсэн. Гэхдээ учирсан хохирол байхгүй гэж тус аймгийн Онцгой байдлын газраас 11-ний өдрийн 02:10 цагт Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн байна.

Б.Хүлэг
эх сурвалж:шууд.мн

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …