“Монгол туургатны боксын их наадам” амжилттай үргэлжилж байна

20151212_150553

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” буюу “World Mongolians Global Association” нь бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаа Бөхийн өргөөнд эхэлж тамирчид хуваарийн дагуу хүчээ үзэж байна. Тус тэмцээнд  ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсаас хорь гаруй  бага тамирчид оролцож байгаа ажээ. Манай улсаас 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг-ийн жинд болох бөгөөд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцож байна. Маргааш хагас шигшээ тулаануууд эхлэх юм.

20151212_150651

Уг тэмцээний талаар Олимпийн аварга Э.Бадар-Ууганаас тодрууллаа

Олимпийн аварга, МУГТ Э.Бадарууган: “Монгол туурагтаны боксын анхдугаар наадам амжилттай болж байна. Урьдчилсан тулааны эхний раунд дундаа орчихсон явж байна. “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа уг наадамыг онцлог нь тархай бутархай энэ тэнд буй монгол элэг нэгтэнгүүдийг нэгтгэх нэг улс тусдаа гэсэн утгаараа бид “Монгол туурагтан”-ы хэмээн онцолж нэрлэсэний нь ийнхүү учиртай юм. Дэлхийд гайхагдах монголынхоо нэрийг гаргаж амжилттай яваа тамирчидтайгаа харилцаа холбоогоо сайжруулах хамтын бэлтгэл сургуулилт хийж туршлага солилцох зорилготой юм. Энэ наадам жил   болгон зохион байгууллагдана. Шилжин явах цомтой байгаа. Орос школьтой тамирчид их оролцож байна, энэ наадамд хүчтэй тамирчид ирсэн учир тэдэнтэй туршлага солилцож байгаагаараа давуу талтай наадам болж байна гэж хэлмээр байна. Энэ тэмцээнд Өвөрмонголын бага тамирчид ирж амжаагүй байна. Дараа дараагийн үйл ажиллагаанд хамтарч оролцоно. Энэ удаа өөр тэмцээнтэй давхцсан болохоор ирж амжсангүй. Боксын тэмцээнүүдээс шагналын хувьд өндөр наадам болж байгааг онцолж хэлэхдээ таатай байна. Монголынхоо баг тамирчидыг хүрэлцэн ирж дэмжээрэй гэж уриалмаар байна” гэлээ.

20151212_145635

20151212_145636

20151212_145637

20151212_145645

20151212_150511

20151212_150553

20151212_150554

Бид үргэлжлүүлэн мэдээллэх болно.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …