“Ичигсэд” хөдлөжээ

db7dee9cbd5965d2bigДүн өвлийн хүйтэнд ичигсэд хөдлөсөн тухай мэдээллийг хараад уншигч та гайхсан биз. Үнэндээ энд өвлийн хүйтнийг үүр ноохойндоо  ичиж өнгөрүүлдэг амьтадын тухай биш харин “ичээндээ орсон амьтад” мэт сураг  чимээ алдарсан зарим хүмүүс гэнэтхэн сонгуулийн дуулианаар гарч ирээд зогсохгүй, сонгуульд өрсөлдөхөөр “ажиллаж” эхэлснийг хэлж байгаа юм.

Ийм хүмүүсийг “ичигсэд” гэж хэлж болох. Ичигсэд гэж нэрлэсэн нь учиртай. Нэг  хэсэг төрийн албанд ажиллаж, сайд дарга болж явсан зарим хүмүүс нам нь сонгуульд ялагдсны дараа чимээгүй алга болсон байдаг. Магадгүй тэд төрийн албанд ажиллаж байхдаа хурааж хуримтуулсан, нэг бол тендер энэ тэрээр хувьдаа “завшсан” байх болох хөрөнгөө өнгөрсөн хугацаанд хадгалж байгаад одоо  сонгуульд зарж, дахин сонгогдохоор зүтгэж байх шиг.

Ийм хүмүүсийг 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайдаар ажиллаж, “Оюу толгой”-н анхны гэрээг батлалцаж явсан Д.Зоригт тэргүүлж байна. Тэрбээр   өнгөрсөн 4 жилд монголчуудын хямрал, чимээ шуугианаас хол Европын улс орнуудад амьдарч байсан гэдэг. Ингээд 4 жил таг чимээгүй байсан Д.Зоригт гэнэтхэн л өмнө нь УИХ-ын гишүүнээр  сонгогдож байсан  Чингэлтэй дүүргийн иргэдэд “хайр зарлаж”, тус дүүргийн 18 хороо тус бүрийн 150 сонгогчийг оролцуулсан  нэг бүр нь 100.0 мянган төгрөгийн  ТАХ-тай Шинэ жилийн арга хэмжээг Чингис зочид буудалд зохион байгуулж явна. 12316514_10153814316874834_1920289485844402277_n 12321543_10153814313484834_4331456925008031101_n 12346364_10153814312804834_4510452867111641320_n 12366244_10153814312264834_4161555254397584894_n

Д.Зоригт шиг  эрх мэдэлтэй байхдаа улс орны хөгжилд  хувь нэмрээ оруулж “чадаагүй”, өмнө гишүүн байхдаа юу хийсэн нь тодорхойгүй, дээр нь Оюу толгойн гэрээг булхайтай хийсэн гэгддэг атлаа дахин сонгогдохоор Чингэлтэйчүүдэд хандаж байгааг харахад ичих нүүргүй “ичигсэдийн” нэг болжээ гэж хэлэх болох.

Сонгууль дөхөөд ирэхлээр Д.Зоригт мэтийн  ичих нүүргүй “ичээнээсээ хөдлөгсөд” олон гарна. Тэдний гол зорилго бол ямар ч үнээр хамаагүй иргэдийн саналыг авч УИХ-д сонгогдон эрх мэдэлд хүрэх явдал. Эдийн засгийн хямралтай байдал нь иргэдийн амьдралд нэлээд хүндхэн тусаж байгаа. УИХ-ын зөөлөн сэнтийд санаархагчид үүн дээр дөрөөлөн иргэдийн саналыг татахын тулд эд хөрөнгө тараах нь ойлгомжтой. Магадгүй тэд УИХ-ын гишүүн болвол хэдий чинээ их зүйл тараана төдийчинээ улс орныхоо төлөө биш сонгуулиар гаргасан зардлаа нөхөхийн тулд  ажиллах болно гэдгийг та бид мартах учиргүй.

Дээр нь удам судар гарвалын хувьд жинхэнэ Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, эх оронч үзэл бодолтой хүмүүсийг дэмжих цаг болсон.

Ц.Мөнх

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …