Газар өмчлөл өнөөдрийн 12.00 цагт эхэлнэ

olloo_mn_1422252060_9lid151u3405g9tgmvtu7ukvr

Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр эхлэх гэж байна. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэхээр болжээ. Тавдугаар ээлжийн газар өмчлөлөөр нийтдээ 7128 нэгж талбарыг иргэдэд олгох юм. Газар өмчлөл өнөөдрийн 12.00 цагт эхэлнэ.

Дашрамд дуулгахад, өнгөрөгч зун газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж болсон юм. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэхээр зарлагдсан билээ.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …