Өнөөдөр болох үйл явдал

download-4909.30 цагт: Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэлнэ. Утас: 99666553


10.00 цагт: Дэлхий улс оронд нэгэн зэрэг нээж буй “Дэлхийн хүний хөгжлийн 2015 оны илтгэл” танилцуулах ажиллагаа, илтгэл, хэлэлцүүлэг НҮБ-ын байрны Хурлын танхимд болно. Утас: 99003052


10.30 цагт: Монгол Улсын эдийн засгийн толь болсон төмөр замын тээврийн салбар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс буурсантай холбогдуулан хүнд нөхцөлд ажиллаж байгаатай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын зүгээс одоогийн бизнесийн орчин, цаашид баримтлах хөгжлийн чиг хандлагын талаарх олон улс болон дотоодын бизнес эрхлэгчдийн үндэсний форумын зохин байгуулах талаар мэдээлэл өгөх хэвлэлэийн бага хурал МҮХАҮТ-ын их танхимд болно.


11.00 цагт: 2015 оны Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ Эрүүл мэнд, спортын яамны хүндэтгэлийн танхимд /204 тоот/ болно.  Утас: 99998579


11.00 цагт: “Босоо хөх Монгол” ТББ, “Зөв амьдрах ухаан” ТББ хамтран нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Япон судлаач, орчуулагч Дэлэгийн Төмөрбаатарыг Япон Улсын төрийн одон “Мандах нар одонгийн Сарнай цэцэгт алтан туяа зэрэглэлийн одон”-оор шагнах ёслолын ажиллагаа Япон Улсын ЭСЯ-нд болно.


15.00 цагт: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 25 жилд зориулсан уулзалт ярилцлага “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно.


16.00 цагт: ACEM-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад эрэлттэй байгаа үйлчилгээний ажилтнуудыг ажилгүй иргэдээс сонгон шалгаруулах бүртгэлийн үйл ажиллагааг нээх арга хэмжээ  “Бишрэлт” зочид буудлын 1 давхарын хурлын танхим болно. Утас: 89994974

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …