Үндсэн хуулиас дээгүүр АСЕМ буюу АН-ынхны сонгуулийн луйвар

Үндсэн хуулиас дээгүүр АСЕМ

Энэ төрийн энэ дөрвөн жилийн хугацаанд хийж буй хамгийн том ажил нь АСЕМ. Олон улсад л танигдаж байвал улс орон, ард түмэн элгээрээ мөлхөх нь огтхон ч падлий байхгүй энэ төрийн эрх баригчид төр барьж байх хугацаандаа хийсэн хамгийн бахархууштай ажлаа АСЕМ болгохоор зүтгэж байна. Тиймдээ ч улсын төсөв, бондын АСЕМ уруу далай мэт тасралтгүй цутгасаар байна. АСЕМ /Ази-Европын уулзалт/-ын уулзалтаар манай оронд 51 орны төр, засгийн тэргүүн нарыг зөөхийн тулд 51 ширхэг “Mercedes-Maybach” автомашин 32 тэрбум төгрөгөөр авч, тэднийг амраахын тулд тусгай хамгаалалттай газар нэг бүр нь 1 тэрбум гаруй төгрөгний үнэ бүхий орчин үеийн интернэт, кабель, халуун ус, халаалттай 51 хаус, 51 удирдагчид бэлэглэх 51 ширхэг шижир алтан бөгж, бэлэг дурсгалын зүйлс, тэднийг дагалдаж ирэх 4000 гаруй төлөөлөгчдийг зөөхийн тулд Японоос захиалгаар оруулж ирэх 120 гаруй хамгийн сүүлийн үеийн жийп болон жижиг тэрэг, тэднийг байршуулах зочид буудлуудыг тохижуулахад 150 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон зэрэг дурдаад байвал дуусахгүй.

Мэдээж АСЕМ-ыг далимдуулан өөрсдийн бизнесийг тэтгэж, басхүү тусгай хамгаалалттай газар барьж буй 51 хаусны газрыг өнөөгийн төрийн хамгийн өндөр албан тушаалын 2-3 хүн нэр дээрээ авсан гэнэ билээ. Ингэснээр улсын төсөвөөр барьсан тэр хауснууд уулзалт дууссаны дараа газрынх нь эздэд л очно. Тэгвэл 2017 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд л гэхээс өнөөгийн төрийн эрх барьж буй Ардчилсан намын өндөр албан тушаалтнуудын хувьд АСЕМ-д оролцоход томоохон бэрхшээл тулгарчээ. Учир нь 2016 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болж, тэдний бүрэн эрхийн хугацаа дуусна. Харин АСЕМ хамгийн наанадаж долдугаар сарын дундуур болох төлөвтэй байна.

Нөгөө талаас Ардчилсан намынхан дахин сонгогдож чадахгүй хэмээн бодоцгоох болсон уу АСЕМ-ын уулзалтад оролцохын тулд зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийг хойшлуулахаар чармайж байна. Ингэхийн тулд Үндсэн хуулийг ч өөрчилж байгаад хамаагүй сонгуулийн хугацааг сунгахаар ил цагаандаа гарав. “Үндсэн хуулийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр байна” хэмээн эцэг хуулиа дээдлэн тунхагласан Ардчилсан намынхан эрх барьж буй олонхи байдлаа ашиглан “эцэг хууль”-ийнхаа толгой дээр сандайчив. АСЕМ-д оролцохын тулд Үндсэн хуулиар оролдож эхэлсэн Ардчилсан намынхан УИХ-ын сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялахын тулд улайран тэмцэж эхлэв.

АН-ынхны сонгуулийн луйвар

Саналын хуудсыг гар тоолдог уламжлалт аргыг гоочлон байж 2012 оны сонгуулийн өмнө АНУ-аас автомат тооллогын хар машин авчирч ялалт байгуулсан АН-ынхан одоо энэхүү машины эх кодыг өрсөлдөгч намынхаа үзүүлэхийг хүсэхгүй байна. АНУ-ын дэмжлэгтэй АН-ыг саналын хуудас тоолдог хар машин ашиглаж сонгуульд ялалт байгуулсан гэдэгт сөрөг хүчнүүд нь итгэлтэй байдаг бөгөөд энэхүү машины программыг яаж уншуулснаас саналыг хуудсыг тоолдог.

Ийм нэгэн баримт хамгийн шударга сонгууль болдог гэдэг АНУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуулийн үеэр гарч ихээхэн дуулиан дагуулж байсан бөгөөд Барак Обамаг дугуйлсан саналын хуудсыг хар машинд уншуулахад Митт Ромни хэмээн уншиж байсан юм. Харин өнгөрөгч 2012 оны автомат машин анх удаа ашигласан Монголын сонгуулийн үеэр ихээхэн будлиан гарч, өрсөлдөгчийнхөө нэрийг дугуйлсан саналын хуудсыг дарах, хүчингүй болгох мэтчилэн маш олон булхай луйвар гарсан.

Тэгвэл АН-аас 2016 оны сонгуулийг урьдын адил хар машинаар тоолохоор улайрч, энэхүү машины унших программтай танилцах МАН-ынхны хүсэлтэд “Хар машины эх код нь АНУ-ын компанийн өмч учраас үзэх боломжгүй” хэмээн амыг нь таглаж, басхүү Монгол Улсын дөрвөн жилийн ирээдүйг гаднын нэгэн компанид даатгадгаа хэлж, хар машин ямар ч асуудалгүй гэсээр байна. Үүнтэй холбогдуулан МАН-аас саналын хуудсыг хар машинаас гадна гараар давхар тоолохыг хүссэн ч АН-аас зөвхөн хар машинаар тоолохоор зүтгэсээр байна.

Ямартай ч, “АН үнэхээр л өөрсдийнх нь яриад байгаа шиг санал тоолох хар машин ямар нэг асуудалгүй юм бол давхар гараар тоолох асуудлыг хуульчлах ёстой. Нийгмээ амгалан тайван байлгаж, хар сэрийг арилгах ёстойгэсэн МАН-ын дарга М.Энхболдын үгийг АН-д дахин хүргэе. Нөгөө талаас АН Үндсэн хуулинд заасан бүрэн эрхийн хугацаагаа өөрсдийн дураар сунгаж АСЕМ-д оролцох эсэхийг харах л үлдэж байна.

Э.Төгс

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …