Нийтийн тээвэрт шинэчлэл биш ухралт авч иржээ хотын дарга аа!!!

e54430fa6629395b05a95d04d51e3902

Нийслэлчүүд энэ өвөл нэлээд зутрах бололтой. Нийтийн тээврийн шинэчилэл намаржингаа иргэдийг будилуулж, бухимдуулсан гэдгийг хэн хүнгүй мэдэж буй.

Гэтэл өдгөө өвлийн дэн хүйтэн айлчлан ирж байхад иргэд хөл дүүжлэх унаагүй болж орхих нь энэ.

Өнгөрөгч сарын сүүлээс эхлэн нийтийн тээврийн компаниуд шатахууны мөнгөгүй болсон эх сурвалж мэдээлж байсан юм. Тэгвэл өөнөөдрийн байдлаар нийт чиглэлд үйлчилдэг автобусны 20 хувь нь явахгүй байгаа аж. Шатахууны мөнгө нь орж ирэхгүй байгаа учраас нөөцөнд байгаа шатахуунаа хүргэхийн тулд ийм шийдвэр гаргаж. Сангийн яамнаас он дуусахаар төсвийн мөнгөөс өгнө гэжээ.

0b211f435e9bc3dc7a18cbcf400a9c1f

Нийтийн тээврээ хүлээж зогсох иргэд даарахгүй нь тулд хэдэн буудал алхах нь энүүхэнд болов. Ажил цуглах, тарах цагаар замын ачаалал нэмэгддэг. Гэхдээ зам нь түгжрээгүй хэрнээ нийтийн тээврийн бараа төв замаар алга. Энэ байдал энэ сарын 14-нээс эхэлж. Учир нь гадаа хүйтний эрч чангарч халтиргаа гулгаа улам нэмэгдэж уулзваруудтай замын ачаалал дийлдэхээ больсон бололтой. Нэгэн жишээг энд дурьдахад, /энэ сарын 14-ний 18:10-19:20/ Багшийн дээдийн хойд талын автобусны буудлаас талбайн уулзвар хүртэл нам зогсох нь тэр. Нэг км хүрэхгүй үгүйтэй газар бүтэн цаг гаруй зогсов. Хүмүүс түгжирсэн бол бид бууя нэг газраа цаг гаруй зогслоо алхаад явья, хүүхдээ сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхээс нь авах цаг нь болчихоод яараад байна гээд учраа хэлсэн ч жолооч нь “цагдаа байна, торгуулна” гээд хаалгаа нээж өгөөгүй юм. Төв зам камертай болохоор жолооч замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх нь зүйн хэрэг ч гэлээ ийм удаан хугацаагаар хөдлөх зогсох үедээ зорчигч нараа буулгаж болно оо доо. Энэ асуудал дээр замын цагдаагийн газар харж үзмээр байгааг дамжуулья. Ингээд өчигдөр өмнөх өдрөөсөө сургамж аван ажил тарах цагтайгаа уралдан гарахад түүх давтагдахаар дүр зураг харагдав. Багшийн дээдээс алхахаар шийдлээ. Гэтэл багшийн дээдээс энэ уулзвар хүртэл нам зогсох болсон шалтгаан нь цагдаа ах байж. Замын ачаалал нэмэхгүй байхаар зохицуулж буй аж. Гэхдээ Төв замын чиглэл явуулахгүй хорьж Засгийн газрын ордоноос Гадаад хэргийн яам руу шууд уруудах талыг урсгалыг чөлөөтэй байлгаж эрхэм гишүүд, даргыг явуулдаг юм байна гэсэн харыг төрүүлэх нь тэр. Тэрнээс мянга түгжрэлтэй байсан ч гэрлэн дохиогоороо буюу дүрмээрээ явахад нам зогсохгүй. Алхаж явсаар дөрвөн зам хүрлээ. Замд автобусаа хүлээсэн хүмүүс даарч байхаар алхаж газар дөхөж байя гэсэн улс их тааралдав. За ингээд эхнээсээ ирсэн автобусанд хэн багтаж суух вэ гэсэн байлдаан эхэлнэ. Эхэндээ ч автобусны маршрут шинэчлэгдэхэд чихэж сууж мэдэхгүй хүн ихтэй байна дараагийн автобусанд сууя гэдэг байсан бол одоо иргэд хувь тавилантайгаа эвлэрч эвтэйхэн чихэж суух аргаа олсон. Хотын дарга минь та юу бодож байна. Иргэдийн чинь суух унаа цөөрч, эхнээсээ явгарлаа. Удахгүй автобус компаниуд нь шатахууны ч мөнгөгүй болж, цалингүй жолооч, хянагч нар нь суулт зарлах вий дээ. Цөөн тооны автобус үйлчилгээнд гарч байгаагийн улмаас иргэд удаан автобусаа удаан хүлээж байна. Хүлээж хүлээж ирсэн автобус нь хүн пиг дүүрэн. Монгол сурсан зангаараа чихээд ч багтахгүй байгаа нь харамсалтай. Нийтийн тээвэрт шинэчлэл биш ухралт авч иржээ хотын дарга аа!!!

Х.Даваа

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …