Ноцтой мэдээ: Хятадад цэвэр агаарыг цэвэр уснаас 50 дахин илүү үнээр худалдан авч эхэллээ

1450327315_utaa

Хятадад Канадаас цэвэр агаар оруулж ирэн худалдаалах болжээ. Борлуулалт сайтай байгаатай 0.5 литрийн савлагаатай цэвэр агаар Хятадын томоохон хотуудад худалдаалагдаж байгаа бөгөөд иргэдийн ихэнх нь авч хэрэглэж байгаа аж. Энэхүү 0.5 литрийн савлагаатай цэвэр агаар 100 юань /15 ам.доллар/ агаад энэ нь Хятадын 0,5 литрийн савлагаатай 2 юанийн үнэтэй цэвэр уснаас 50 дахин өндөр үнэтэй байгаа юм. Гэсэн ч Хятадууд эрүүл мэндээ бодон савласан цэвэр агаарыг авч хэрэглэж эхэлсэн бөгөөд тус улсад худалдаалж эхлээд дөрөв хонож байгаа аж. Хятадад цэвэр агаар нийлүүлж буй Канадын “Vitality Air” компани агаараа “Rocky Mountains” /Роки нуруу/-наас савлаж байгаа бөгөөд эхний ээлжинд Хятадын талын тавьсан саналын дагуу 0.5 литрийн савлагаатай 4000 ширхэг цэвэр агаар нийлүүлжээ. Сонирхуулахад, нэгэн үе дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот байсан Бээжин олон улсын шаардлагын дагуу 2008 оны олимпийн наадмаас эхлүүлэн агаарын бохирдолттойгоо тэмцэж эхэлсэн бөгөөд өнгөрөгч 11 дүгээр сарын судалгаагаар хоёр байр ухарч гуравт орсон бол 1-т Улаанбаатар, 2-т Энэтхэгийн Дели хот орсон юм. Гэсэн ч Бээжингийн агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон хэвийн хэмжээнээс 20 дахин илүү байгаа юм. Харин Улаанбаатар хот 25 дахин илүү байгаа билээ.

Э.Төгс

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …