Supermarket interior, empty red shopping cart.; Shutterstock ID 169242065

Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Supermarket interior, empty red shopping cart.; Shutterstock ID 169242065

Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.
Иймээс иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа :
– Хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
– Сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
– Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах
– Хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийх
Хэрвээ:
– Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн
– Сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн
– Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал
– Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон
– Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал
– Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвал
– Худалдааны газарт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал чанар нь алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн үржсэн байж болзошгүй. Ийм тохиолдолд худалдаж авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …