“Гангар хун” цомын эзэд тодорлоо

7a3brl9vd03ngn3nc9rqjq5de4Сүхбаатарчууд өнгөрөгч пүрэв гарагт “Гангар хун” цомын эздээ тодрууллаа. Тухайн ондоо үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийнхөө хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нутгийн төлөө зүтгэлтнүүд мөн олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилтай оролцсон урлаг, спортынхноос шилдгийн шилдгийг тодруулдаг энэхүү наадмыг Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс гурав дахь жилдээ зохион байгууллаа. Ингээд нутгийн бахархалт шувуугаар нэрлэгдсэн цомын эздийг танилцуулъя.

ОНЫ ШИЛДЭГ ТӨРИЙН ТҮШЭЭ-Мөнхчулууны ЗОРИГТ

7flbc9ffmhra70dftgo9ghulde

Баяндэлгэр сумын сургуулийн барилга, Баруун-Урт хотын 4-р сургуулийн шинэ барилга, Усан бассейны барилга зэрэг соёл, боловсролын салбар дахь олон барилга байгууламжийн ажлыг ажил хэрэг болгоход санаачлага зүтгэлтэй ажиллаж, Сүхбаатарчуудын олон жил хүсэн хүлээсэн Баруун-Урт – Өндөрхаан чиглэлийн засмал замын ажлыг дуусгахад хөрөнгө оруулалтын ажлыг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Сүхбаатарчуудын дундаас төрөн гарсан төрийн сайдуудын тоог нэгээр нэмж, Монгол улсын засгийн газрын гишүүн болсон. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд, Нутгийн зөвлөлийн дарга.

НУТГИЙН ЭЛЧ -Жамбын ГОМБОЖАВ

33if7qcq6n4jcuvi0ev5d6ug5f

Сүхбаатар аймагтаа төдийгүй Монгол улсдаа ховордсон байгалийн гайхамшигт тогтоц Дарьгангын баян бүрдүүдийг хамгаалахын төлөө Сүхбаатарчуудын өрнүүлсэн “Ганга нуураа аваръя” хөдөлгөөнийг санаачлагчдын нэг. Сүүлийн жилүүдэд аймгийн төв Баруун-Урт хотод амжилттай хэрэгжиж байгаа “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд олон мянган мод суулгацыг төрөлх нутагтаа бэлэглэн тарьж ургуулсан. АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан, Монгол улсын гавьяат эдийн засагч.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …