Хамгийн тансаг гоёлын даашинзны “O Couture High Fashion show-2016” өнгөрсөн 12 сарын 3-ны өдөр Corporate Convention Center зочид буудалд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ жилийн загварын шоуны онцлог нь эрхэмсэг эмэгтэйн гоо төрхийг илэрхийлэм гоёлын даашинзнытансаг загваруудыг болор мэт гэрэлтүүлсэн гоёмсог тайз засалт, урлаг соёлын алдартнууд эрхэм зочиддоо хүндэтгэл үзүүлэн ая дуугаа өргөнхалуун дотно яриа өрнүүлж, 370 мянган ам долларын үнэ цэнэтэй Даймонд Хаусын очир алмааз шигтгэсэн гайхалтай даашинз, тансаг брэндүүдийн үзэсгэлэн үзэх босоо хүлээн авалт гээд олон олон хөтөлбөрүүдтэй үзүүштэй, үл мартагдам сайхан үдэш болон өнгөрсөн билээ. Барууны загварын шоу, босоо хүлээн авалтыг санагдуулам энэ үдшийн арга хэмжээнд Монголд суугаа элчин сайд, мөняамдын төлөөлөлөгчид, Монголын бизнесийн томоохон төлөөлөл болсон эрхмүүд, үзэсгэлэнт хатагтай нар болон урлаг соёлын алдартай уран бүтээлчид цугласансайхан үдэш болсон.
“O Couture High Fashion show-2016”-ийн ерөнхий зохион байгуулагчаар Глобал Маркетинг Медиа Группын залуус, Азийн шилдэг дизайнер Д. Отгонжаргалын“O Couture” фэйшн салон, Монголын Загвар Урлагийн Холбоотой хамтран амжилттай зохион байгуулж Монгол HD телевиз мэргэжлийн түвшинд дуу, дүрсний өндөр чанартайгаар гайхалтай дүрсүүдийг буулгаж авчээ. Мөн загварын шоуны тансаг гоёлын даашинзыг амилуулсан үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрхэм зочдын торгон агшин, үйл явдлыг тодруулан Bronze Hero entertainment зураг болгон авсан билээ. Энэ удаагийн арга хэмжээгPorsche Mongolia,Данийн гоёл чимэглэлийн брэнд Dyrberg/Kern, гоёмсог гэрлийн бүрхүүлийн Soo Light, Европын тансаг гутлын брэнд Loriblu, Moёt Chandon, Сэнгүүр брэнд ивээн тэтгэгчээр ажиллаж мөн Саак.mn, Гоодаль сэтгүүл, Монгол Модель Агентлаг, Mint, Büro247, Fashion channel, Хос Шагай салон гэх мэт олон олон байгууллагууд дэмжин оролцлоо.