Шинэ жилийн баяр болж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа бүтээгдэхүүн, хуурамч хаяг шошгийн зөрчилтөй бялуу худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар “Сүхэс” буюу Саруул алтай , “Баялаг” бялууны цехүүд нь цэвэр бохир усанд холбогдоогүй , технологийн урсгал зөрчигдсөн, гар угаах газаргүй, мэргэжлийн технологичгүй, стандартын шаардлага хангахгүй амбарт бялуу үйлдвэрлэж байсныг таслан зогсоон “Сүхэс” цехийн нийт 35 ширхэг бялуу, 12 ширхэг бэлдэц нийт 385.000 төгрөгний бялууг газар дээр нь устгаж мөн “Баялаг” бялууны цехийн үйлдвэрлэсэн нийт 37 ширхэг 444.000 төгрөгний “Баялаг” бялууг хураан авч устган 2 цехийн үйл ажиллагааг түр зогсоон торгууль шийтгэврийн арга авч ажиллалаа.